“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна

UFC групп шинэ ургацын баяраа хийлээ
UFC групп ажилчдынхаа гэр бүлийн хүрээнд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан шинэ ургацын чацаргана хураах өдөрлөгийг Шувуун фабрик дахь талбайдаа өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тус группийн хувьд жил бүрийн намар ургацын баяраа хэрэглэгч, хамт олон, гэр бүл гээд өргөн хүрээнд тэмдэглэдэг. Үүгээр дамжуулан чацаргана жимсний ач тус, хэрэглээг хүмүүст таниулах үүднээс энэхүү өдөрлөгийг жил бүр зохион байгуулж ирсэн. Харин энэ оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж цомхон хүрээнд ийнхүү тэмдэглэн өнгөрүүлжээ.
Нийгэм

Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн Инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дэргэдэх Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ. Тус хөтөлбөр нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргаж, бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж, компани, иргэнийг ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэгээр хангахыг зорьж байна.
Нийгэм

Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг 2018 оны дөрөвдүгээр сард барьсан.
Нийгэм

Улаанбаатар хотод 20-22 градус дулаан байна
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна
Нийгэм

Цагдаагийн хоёр алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууц олгохоор боллоо
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Тус ойн хурал цахимаар зохион байгуулагдаж, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис оролцож, цагдаагийн бие бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ илгээснийг уламжлав.
Нийгэм

ОХУ-ТАЙ ХИЛ ОРЧМЫН БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чириповыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Э.Өнө-Ундрах нар оролцов.
Нийгэм

ОХУ цэргийн сургуулилтад анх удаа байлдааны робот орууллаа
ОХУ, Беларусь болон бусад хэд хэдэн орны цэргүүдийн оролцож буй сургуулилт эхлээд байна. Запад-2021 цэргийн сургуулилт ОХУ-аас гадна Беларусийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгаа бөгөөд Оросын тал байлдааны сургуулилтад анх удаа робот орууллаа.
Нийгэм

Улаанбаатар хотод өдөртөө 17-19 градус дулаан байна
Өнөөдөр нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Нийгэм

Улирлын томуугийн дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ
Жил бүрийн аравдугаар сард улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын вакциныг хийдэг. Энэ жилийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2021 оны есдүгээр сарын 10-ны А/565 дугаар тушаалаар “Томуугаас сэргийлье” уриан дор дархлаажуулалтын 10 хоногийг эхлүүлээд байна.
Нийгэм

ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САНД АВАХ ХҮНСНИЙ УЛААНБУУДАЙН ҮНИЙГ ТОГТООЛОО
Энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800 мянган төгрөг, худалдан авах хүнсний улаабуудайн үнийг 750 мянган төгрөг, улаанбуудайн элит үрийг 1 сая тавин мянган төгрөг, үржүүлгийн үрийг 950 мянган төгрөг, овъёосны үрийг 800 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гаргалаа.
Нийгэм

































