Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр товлогджээ. Хуралдаанаар танхимуудын саналаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарлах эсэх асуудлыг тус тус хэлэлцэх аж.
Нийгэм

Маргааш өдөр Алтайн салбар уулсаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
2021 оны 11 сарын 17-ны 20 цагаас 11 сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Нийгэм

Н.Баярмөнх:Богд уул орчимд зориулалтын бус газраа ашиглаж байгаа ААН-үүдийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох дүүргийн удирдлагууд дүүргийн иргэдтэй уулзаж тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, зөвлөгөө өглөө.
Иргэдийн дийлэнх нь өөрсдийн газар өмчлөл, богд-уул орчмын газрын асуудлаар Засаг даргад хандсан. Засаг даргын зүгээс холбогдох газрын албатай хамтарч хуулийн дагуу, өөрсдийн эрх мэдлийн хүрээнд иргэдийн асуудлыг шийдвэрлэх ёстой талаар хэлж байлаа. Тэрээр хэлэхдээ
Нийгэм

Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх илтгэлийн уралдааны дүн гарлаа
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлын хүрээнд “Асуудал шийдэл” илтгэл, ур чадварын уралдааныг зохион байгууллаа. Ур чадварын уралдаанд нийслэлийн есөн дүүргийн хороодоос шалгарсан шилдэг хамтарсан багууд өрсөлдөж тэргүүн, дэд, гутгаар, тусгай байрыг тус тус шалгаруулж, шилдэг таван илтгэлийг хэлэлцүүлжээ.
Нийгэм

ЗАМЫН-ҮҮД ӨРТӨӨНД 178 ЧИНГЭЛЭГ ХҮЛЭЭН АВЛАА
Өчигдөр буюу 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар Замын-Үүд өртөөнд 3 галт тэргээр 178 чингэлгийг хүлээн авчээ.
Харин 11 дүгээр сарын 15-нд Тяньжин боомтоос 4 галт тэрэг 217 вагон ачигдаж 2699 чингэлэг үлдсэн. Үүнээс Замын-Үүд боомтод 3 галт тэрэг 171 чингэлэг ирсэн байна. Мөн 11 дүгээр сарын 14-нд 3 галт тэргээр 141 чингэлэг эм, эмийн бүтээгдэхүүн, хүнсний болон бусад ачааг хүлээн авсан.
Нийгэм

Д.Сумъяабазар: Хог булдаг хуучин технологиос татгалзах ёстой
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ:
Нийгэм

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Нийгэм

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах хороо хуралдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны 337 дугаар тогтоолоор “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ахлуулан байгуулсан. Энэ дагуу Зохион байгуулах хороо анхны хурлаа өнөөдөр цахимаар хийлээ.
Нийгэм

Төрийн албаны ерөнхий шалгалт долоо хоног үргэлжилнэ
Төрийн албаны ерөнхий шалгалт улс орон даяар өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 22-н хүртэл долоо хоног үргэлжилнэ. Шалгалтад нийт 9211 иргэн оролцохоор бүртгүүлснээс нийслэлд 4485 иргэн шалгалтад орж буй юм. Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалт урьд өмнөх шалгалтаас ямар өөрчлөлт орсон талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийлээ.
Нийгэм

Гал түймрийн дуудлага өмнөх оны мөн үеийнхээс 19,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна
Нийслэлийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын байдлаар объектын гал түймрийн 1339 удаагийн дуудлага ирсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулвал гал түймрийн дуудлага 19,8 хувиар буурсан дүнтэй байна.
Нийгэм

Баян-Өлгий, Хөвсгөл, Баянхонгорын нутгаар 5-15 см цасан бүрхүүл тогтжээ
Өнгөрсөн долоо хоногт Увснуурын хотгор болон Дарьгангын тал нутгаар 0.0-0.9 мм цас орсон байна. Хамгийн их нь Увсын Давстад 0.9 мм, Түргэн 0.6 мм цас оржээ.
Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын мэдээгээр Баян-Өлгийн Даян 15 см, Увсын Малчин 13 см, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ 10 см, Баян-Өлгийн Дөчинжил, Баянхонгорын Баянговь 7 см, Хөвсгөлийн Чандагат 5 см, бусад хэсгээр 0-4 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Нийгэм

“Олон улсын шувуулахуйн өдөр” тохиож байна
Монгол улс 2003 онд Дэлхийн биет бус өвийн конвенцид нэгдсэн бөгөөд махчин шувуугаар ан ав хийдэг түүхэн уламжлалаа сэргээн хөгжүүлэх, хамгаалах, түүний ач холбогдлыг олон нийт, хүүхэд багачуудад сурталчилах зорилгоор 2010 оны 11 сарын 16-ны өдөр бусад 10 орны хамт “Шувуулахуйн өв соёлыг” Дэлхийн биет бус өвд бүртгүүлж,
Нийгэм

Дэлхийн банкны Нийгмийн хамгаалал, ажил эрхлэлтийн багийнхантай цахим уулзалт зохион байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр Дэлхийн банкны Нийгмийн хамгаалал, ажил эрхлэлтийн багийн төлөөлөлтэй цахимаар уулзлаа.
Уг уулзалт нь Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл"-ийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2021 оны 11 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд ХНХЯ болон харьяа байгууллагуудад ажилласан томилолтын багийнхантай хийсэн дүнгэлт уулзалт байв.
Нийгэм

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна
Он гарсаар гол, нуурын мөс цөмөрсөн нийт 8 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 8 иргэний амь насыг авран хамгааллаа. Харин энэ сард Архангай аймгийн Түвшрүүлэх, Завхан аймгийн Яруу, Хөвсгөл аймгийн Арбулаг, Цагаануур сумын нутагт гол, нуурын мөс цөмөрсөн тохиолдлын улмаас 3 иргэн амь насаа алдсан байна.
Нийгэм

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэв
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан өнөөдөр үргэлжилж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. Төлөвлөгөөг боловсруулахдаа хүрээлэн буй орчны даац, эдийн засгийн чадавх, хүний нөөц, дэд бүтцийн байдлаас хамааруулан зохистой төлөвлөлт хийж, нэгж талбар бүрийн онцлогийг харгалзсан гэж Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний хөгжлийн газрын дарга Ц. Тулга хэллээ.
Нийгэм

Хашлага давсан автобусны жолооч эмнэлэгт эмчлүүлж байна
Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод 10156 автомашин, 20517 иргэн орж ирсэн бол 11257 автомашин, 22503 хүн нийслэлээс гарах хөдөлгөөнд оролцжээ. Зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 464 гарч, өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар өссөн дүнтэй гарчээ.
Нийгэм




























