Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ

Улаанбаатар хотын хэмжээнд эрүүгийн болон хэв журмын зөрчлийн нөхцөл байдал ямар байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын удирдлагаас мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл өмнөх долоо хоногоос 6.5 хувиар буурчээ. Гэмт хэргийн төрлүүдээс хулгайлах гэмт хэрэг 1.8 хувиар өсөж, бусад төрлийн хэргүүд 4.3-46.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт болон Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын найм, баталгаат бус замын нэг цэгт 18 алба хаагч 24 цагаар хяналт тавин ажиллаж буй.  Түүхий нүүрс хэрэглэх, нууцаар худалдаалах зөрчил болон сайжруулсан түлш худалдаалах цэг орчимд хяналт тавих зорилгоор 681 чиглэлд 1444 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 428 хороо, 841 гудамж, 2170 айл өрх, 3844 иргэн, 900 тээврийн хэрэгслийг шалгалтад хамруулж, зургаан  тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 21 тонн 110 кг түүхий нүүрсийг илрүүлжээ.  

Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Цахим орчны зүй бус хэрэглээ, цахим гэмт хэргийн ойлголт”, “Хүүхдийн эрх, аюулгүй байдал” сэдэвт сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 23, 72 дугаар сургуулийн 520 сурагчийг хамруулсан байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан