“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна

Эрүүгийн 2 хэргийн 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 79 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Нийгэм

О. Есүгэн эмэгтэй шилдэг тамирчнаар шалгарлаа
Булган аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан Спортын мастер Д.Түмэндамба агсны нэрэмжит холимог насны боксын аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.
Нийгэм

Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв
Цаг уурын байгууллагаас ирэх нэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан (тодруулбал: төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар), бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийгэм

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нүүж эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 8-ны хуралдаанаар НЗДТГ, НИТХ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа алба, агентлагуудыг энэ ондоо багтан Яармагт барьсан шинэ барилга руу нүүх үүргийг өгсөн билээ. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хотын захиргааныхан өнөөдрөөс нүүж эхэллээ.
Нийгэм

МЕТАЛ БЭЛДЭЦИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ 2.2 ДАХИН ӨСЧЭЭ
2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 27,649.9 мян.тн нүүрс, 1,223.1 мян.тн зэсийн баяжмал, 17,928.5 кг алт, 5,842.0 тн молибдены баяжмал, 8,618.9 мян.тн төмрийн хүдэр, 3,511.3 мян.тн төмрийн хүдрийн баяжмал, 109.6 мян.тн хайлуур жоншны хүдэр, 57.3 мян.тн хайлуур жоншны баяжмал, 68.4 мян.тн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэжээ.
Нийгэм

Гадаадаас ирэх иргэд тусгаарлах байрны төлбөрөө тухайн зочид буудалдаа тушаана
Гадаадын орнуудаас ирж байгаа иргэдийг коронавируст /Ковид-19/-ын мутацлагдсан хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор түр тусгаарлах байранд 3 хоног тусгаарлах шийдэрлэсэн. Ор хоногийн төлбөрийг 0-3 насны хүүхэд үнэ төлбөргүй, 4-12 насны хүүхэд 50 мянга, 13-аас дээш насны иргэд 100 мянган төгрөг байхаар тогтоосон.
Нийгэм

Түүх, соёлын үл хөдлөх 144 дурсгалыг дүүргийн хамгаалалтад авлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах асуудлыг хэлэлцлээ.
Соёлын өвийг хамгаалах хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг, тооллогыг 2015 онд зохион байгуулсан.
Нийгэм

Т.Баярцэцэг 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртлээ
Монгол улсын гавьяат тамирчин М.Жанцанхорлоо агсны нэрэмжит хийн бууны залуучууд, насанд хүрэгчид, мастеруудын тэмцээний 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин, ахлах дэслэгч Т.Баярцэцэг алтан медаль хүртлээ.
Нийгэм

Б.Ууганбат: 18 мянга гаруй иргэн, байгууллага зөвшөөрөл авах, жил бүр сунгуулах шаардлагагүй болж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Дархлаажуулалтын болон “Ковид-19”-ийн шинжилгээний цэгийн байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.
Нийгэм

Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн баг тэргүүлэв
НОБГ-ын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс алба хаагчдын өдөр тутмын хүнсний хэрэглээг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах, зөв хооллолт түүний ач холбогдлыг сурталчлах, эрүүл амьдралын дадал, хандлагад уриалах зорилгоор “Зохистой хоол-Эрүүл мэнд” өдөрлөгийг зохион байгууллаа.
Нийгэм

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг УИХ-аар баталлаа
Монгол Улс, Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлав.
Нийгэм

АТГ: Гаалийн хяналтын бүсэд танилынхаа гар тээшийг авч орсон мөрдөгч “С”-ийг ажлаас нь чөлөөлсөн
“АТГ-ын мөрдөгчид хилээр 20 кг алт оруулсан гэх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулга авав.
-АТГ-ын мөрдөгчид улсын хилээр 20 кг алт оруулж ирсэн гэдэг бол худал ташаа, үндэслэлгүй мэдээлэл. Хаанаас ямар зорилгоор ийм мэдээлэл тараагаад байгааг гайхаж байна. Байгууллагын үйл ажиллагааг зориуд харлуулах гэсэн бас нэгэн оролдлого юм уу гэж харж байгаа.
Нийгэм

Ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллахыг үүрэг болголоо
Коронавируст халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч, гурав хоног тусгаарлах шийдвэрийг Засгийн газар, УОК-оос гаргаад байна.
Нийгэм

Мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлэх зорилтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нар өнөөдөр /2021.12.22/ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Нийгэм

Гадаадаас ирэх иргэдийг гурав хоног тусгаарлана
Улсын онцгой комисс дараах шийдвэрийг гаргалаа. Коронавируст халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч гурав хоног тусгаарлана. Тусгаарлалтын сүүлийн хоногт давтан шинжилгээ авна.
Нийгэм




























