“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна

Б.Одсүрэн: Тээврийн хэрэгсэлтэй холбоотой зохицуулалтуудыг яаралтай хийх шаардлагатай байна
Өчигдөр Төрийн ордонд болсон Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны хуралдааны үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг танилцуулсан юм.
Нийгэм

1343 хүний амь нас, 80 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав
Нийслэлийн хэмжээнд 2021 онд нийт 1689 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдснээс 88 хувь буюу 1494 нь ахуйн гал түймэр, 12 хувь буюу 195 нь эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага байна.
Дуудлагын дагуу НОБГ-ын алба хаагчид ажиллан, 1343 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллагын 80 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Нийгэм

Сонгинохайрхан ууланд явган аяллын зам байгууллаа
Сүүлийн жилүүдэд нийслэлд ууланд алхах, явганаар аялах хүмүүсийн тоо нэмэгдсэн. Иргэд голчлон Богдхан, Чингэлтэй ууланд алхдаг. Тэгвэл явган аяллын чиглэл нэгээр нэмэгдэж, Сонгинохайрхан ууланд олон улсын стандартын дагуу тохижуулсан аяллын зам байгуулав.
Нийгэм

Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг асаах ёслол өнөөдөр 18:00 цагт боллоо. Ёслолд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, нийслэлийн шилдэг гэр бүлийн төлөөлөл оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Нийгэм

“Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал-2021” арга хэмжээнд цахимаар оролцож байна
Азийн гамшгийн аюулыг бууруулах төвөөс Бүгд Найрамдах Тажикистан Улстай хамтран энэ сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бага хурал-2021” арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд болзошгүй гамшиг аюулаас 1343 хүний амийг аварчээ
Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар 2021 оны үйл ажиллагааны тайлангаа хэлэлцэж, 2022 оны бодлого, зорилгоо тодорхойллоо. Хуралд нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, НГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга Б.Батбямба нар оролцсон юм.
Нийгэм

ХУДАЛДААНЫ 100 ЖИЛД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд “Монголын Худалдаа 100 жилд: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.
Нийгэм

Дугаар ангийн салаан захирагч Д.Гялбуужамцад шүүхээс 14 жилийн хорих ял шийтгэлээ
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Зэвсэгт хүчний дугаар ангийн салаан захирагч, дэслэгч Д.Гялбуужамцад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах”, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 10.1-1-д зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Нийгэм

40 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулав
НЗДТГ иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх жишиг тогтоох үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулан ажиллаж буй.
Нийгэм

Хөвсгөл аймгийн албан тушаалтны хахуульд авсан 30.0 сая төгрөгийг улсын орлого болгов
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ОБЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Д.Түвшинтөгс, иргэн Л.Батням нарт холбогдох хахуулийн хэргийг тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ.
Нийгэм

E-POLICE аппликэйшн ашиглан зөрчлийг мэдээлснээр олон хүнийг эрсдэлээс хамгаална
E-POLICE гар утасны аппликэйшнийг нэвтрүүлээд гурван жил гаруйн хугацаа өнгөрч байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан Тээврийн цагдаагийн албатай хамтран 2018 оны есдүгээр сарын 1-нээс уг аппликэйшнийг ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд 120 мянга гаруй хэрэглэгч гар утсандаа татан ашиглаж байна.
Нийгэм

Дэлхийн хотуудын олон улсын олимпиадад Улаанбаатар хотын баг хүрэл медаль хүртлээ
ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын VI олимпиадад Улаанбаатар хотын сурагчид багийн дүнгээрээ хүрэл медаль хүртлээ. Тус олимпиадад 35 хотын баг оролцон, хими, физик, математик, мэдээлэл зүй гэсэн дөрвөн төрөлд өрсөлджээ.
Нийгэм

Төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг гардуулан өглөө
Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч Я.Сарансүх Ерөнхий сайд, Шадар сайд, ХНХ-ын сайд, Эрчим хүчний сайд болон Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар тогтоосон төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн дүгнэлтийг тус тус гардуулан өглөө. Мөн энэ үеэр ҮАГ-ын Аудитын хоёрдугаар газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг тус дүгнэлт болон анхаарах асуудлын талаар танилцуулсан юм.
Нийгэм

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх сард хийхээр товлолоо
Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр товлосон боловч Нийслэлийн прокурор Б.Энхбат, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд
Нийгэм




























