Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА

Налайхын шинэ хүүхдийн эмнэлгийг нураагаагүй гэв
Цахим хуудаст Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасаг буюу шинэ "Хүүхдийн эмнэлэг"-ийг нурааж байгаа талаар мэдээлэл гарсан. Тодруулбал, 2017 оны аравдугаар сард Налайх дүүрэгт 50 ор бүхий “Хүүхдийн эмнэлэг” ашиглалтад оруулсан ч таван жилийн дараа нураах шийдвэр гаргасан талаар иргэд зурагтай нь нийтэлж буй. Тус эмнэлгийн тухайд улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүйгээр, “Хангарьд-Улаанбаатар” төрийн бус байгууллага БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-тай хамтран Улаанбаатар хотын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд байгуулсан.
Нийгэм

Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг нээлээ
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо буюу Чингис хаан музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хааж, хучилт хийж, мөн суулт үүссэн хашлага болон инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварласан. Улмаар засварын ажил дууссан тул уг замыг өнөөдөр нээсэн байна.
Нийгэм

Богд, Чигэстэйд олгосон газрын эрхийг цуцлахаар болов
Завхан аймгийн Улиастай хотод харьяалагдах Богд, Чигэстэй голын ай сав газрыг 2017 онд Улиастай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна. Гэвч тус газарт өнөөдрийг хүртэлх хугацаанд 40 байршилд иргэд газар хашаалж, мөн барилга байгууламж барьсан нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Нийгэм

А.Дашням: Онцгой байдлын алба хаагчид 38 байршилд үерийн ус соруулж байна
Улаанбаатар хотод 2023 оны долдугаар сарын 23-ны өдөр орсон борооны улмаас нийслэлийн 66 хорооны 195 барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа үерт өртсөн, 53 дэд өртөөний 14,132 хэрэглэгч цахилгаангүй болж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, инженерийн байгууламжид эрсдэл үүссэн. Үерийн улмаас зоорийн давхар усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 195 барилга байгууламжаас 60 байрны усыг соруулж дууссан бөгөөд 37 байрны усыг соруулах ажиллагаа үргэлжилж байна. Мөн 52 байрны зоорийн давхрын усны хэмжээ бага тул иргэд, СӨХ хамтран усыг зөөн зайлуулсан.
Нийгэм

Натур төв, Сүхбаатар дүүргийн I хорооны хотхонуудын эрчим хүчийг хязгаарлав
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Натур төв, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны орон сууцны хотхонуудын хонгилын давхрууд усанд автах аюултай байгаа тул болзошгүй эрсдэлээс сэргийлэн хүчдэлээс таслаад байна гэж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээллээ.
Нийгэм

“Атар-Өргөө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүйд тооцлоо
“Атар-Өргөө” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дөрөвдүгээр сарын 28-нд болсон бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс компанийн хувьд нэлээдгүй өндөр хувьцаа эзэмшиж буй нэр бүхий хоёр иргэний хувьцааг саналын эрхгүй гэж үзэн, хуралд оролцуулахгүй байх тогтоол гаргажээ.
Нийгэм

Долдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн халуун усны хязгааралт хийгдэх газрууд
Говь ХК, Натур агро ХХК, Вокзал, Богд ар хороолол, Төмөр замын удирдах газрын орчим, 2, 3, 4, 6-р бичил хороолол, Төв Гандан хийд, Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчид ,Кекүшюзан, UB палас, БГД-ийн цагдаа, Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчид.
Нийгэм

Анхаар: Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд хөдөлгөөн түр хязгаарлалаа
Ойрын өдрүүдэд түр зуурын их хэмжээний усархаг бороо орон нутагт орох тул үерийн аюулаас сэрэмжлэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан. Мөн орон нутгийн онцгой комиссоос нөхцөл байдалд тохируулан шуурхай арга хэмжээг яаралтай авч болзошгүй байгааг мэдэгдсэн билээ.
Нийгэм

Үерийн гамшгийн үеэр иргэн, ААН-үүдийн өгсөн хандивын мэдээллийг ил болгов
Улаанбаатарт үүссэн үерийн нөхцөлд үүрэг гүйцэтгэж, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалсан алба хаагч, ажилтнуудад зориулан иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө, шатахуун, хоол хүнс, бараа материалаар Нийслэлийн онцгой комисст хандив өгсөн. Тодруулбал, өнөөдрийн байдлаар БНСУ-ын Элчин сайдын яам, байгууллагууд 18 сая, “Ви эс ойл”, “Лекс ойл” компани 200 сая, НИТХ-ын 20 төлөөлөгч нар 5 сая, нийслэлийн харьяа агентлагууд 6.8 сая, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК 0.6 сая, “Ачит” ХХК 100 сая, Төрийн тусгай хамгаалалтын газар 2 сая, ЦЭМОБИ ХХК 11 сая, Ариг банк 10 сая, “Хүдэр-Эрдэнэ” ХХК 5 сая, “Экоконстракшн” ХХК 10 сая, иргэн Д.Батмөнх 5 сая, н.Бадамханд 10 сая төгрөг зэргээр нийт 436,401,320 төгрөгийн мөнгөн тусламж өгөөд буй.
Нийгэм

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
Дөрөв дэх удаагаа хойшлогдож товлогдоод буй Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.07.20/ болно. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнгөрсөн сарын 30-нд 09:00 цагт товлосон. Гэвч хуралдааныг түр хойшлуулсан юм.
Нийгэм


































