Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА

Д.Мөнх-Эрдэнэ: Явган замын стандартад нийцэхгүй зам тавьж байгаа компанид арга хэмжээ авна
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр МУИС-ийн тавдугаар байрны урд тавьж буй явган хүний замын ажлыг иргэд шүүмжилж эхэлсэн. Уг шүүмжлэлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ цахим хуудсаараад дамжуулан хариулт өглөө. Тэрээр "Дулааны шугам сольсон компанийн хийж байгаа ажил бололтой. Явган замын стандартад нийцэхгүй. Арга хэмжээ авна аа" гэв.
Нийгэм

4,7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл зарлагдлаа
”Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний дагуу Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/326 тоот тушаалаар дараах салбар чиглэлд хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ.
Нийгэм

Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр буюу долоодугаар сарын 19-нд болно. Сугалаанд 2023 оны зургаадугаар сарын 1-30-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулах юм. Тохирлыг өнөөдөр 13:00 цагт Боловсрол суваг телевиз болон гар утасны Ebarimt аппликейшнаар орон даяар шууд дамжуулна.
Нийгэм

Дөлгөөн нуурын зүүн талын авто замыг хаана
Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл зүүнээс баруун чиглэлийн авто зам дагуу цэвэр усны шугамын ажил хийгдэж байгаатай холбогдуулан зорчих хэсгийн 0.6 км авто замыг 2020 оны наймдугаар сарын 06-ны өдрөөс 19-ний өдрийг хүртэл хугацаанд хаана.
Нийгэм

Өмнөд Солонгост үерийн аюул нүүрлэв
БНСУ-д зургаадугаар сарын сүүлчээс борооны улирал эхэлж, үргэлжлэн орсон борооны улмаас улсын төв болоод өмнөд хэсгээр үерийн аюул нүүрлээд байна. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр амь үрэгдэгсдийн тоо нэмэгдсээр байна. Өмнө нь есөн хүн нас барсан гэж мэдээлж байсан бол өнгөрсөн бямба гарагт болсон голын далан нурсан ослын улмаас Чонжу хотын төв нүхэн гарцад томоохон осол болж 12 хүний амь үрэгдэж, есөн хүн бэртсэн байна.
Нийгэм

Р.Дагдан: Эрчим хүчний салбар гамшигт бэлэн биш байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчим хүчний салбарынхантай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажил болон эрчим хүчний салбарын нөхцөл байдалтай танилцаж, салбарынхантай уулзаж байгаа билээ. Энэ үеэр Монгол Улсын эрчим хүчний салбар хүндхэн байгаа, үерийн үед эрчим хүчний салбар бэлэн биш байгааг салбарынхан онцоллоо.
Нийгэм

Туул, Сэлбэ, Улиастай, Дунд голоос гэдэсний савханцар илэрчээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Нийслэл хотод үер усны аюулын улмаас үүссэн хөрсний бохирдлын эсрэг хариу арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллалаа.
Ажлын хэсгийн хүрээнд долдугаар сарын 07-09-ний өдрүүдэд Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж голын уснаас 18, үерт автсан газруудын халиа, тогтоол уснаас 21, Төв цэвэрлэх байгууламжийн оролт, гаралтын хэсгээс хоёр нийт 41 сорьцыг “Усны хяналтын төв лаборатори”-д хүргүүлэн усны физик, химийн шинжилгээг найм, бичил амь судлалын шинжилгээг зургаан үзүүлэлтээр хийв.
Нийгэм

Хамарын хийд хүртэл дараах түр замын маршрутаар зорчино
Сайншанд-Хамарын хийд чиглэлийн 21км-н хатуу хучилттай авто зам үерийн улмаас сэтэрсэнтэй холбогдуулан засварын ажлыг холбогдох байгууллагын ажилтан, алба хаагчид гүйцэтгэн ажиллаж байна.Иймд иргэд Та бүхэн Хамарын хийд хүртэл дараах түр замын маршрутаар зорчихыг анхаарна уу.
Нийгэм

“УБТЗ” ХНН: Галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээсэн
Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар олон хоног үргэлжлэн орсон усархаг борооны улмаас төмөр зам нийтдээ 10 газар угаагдаж, тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11:30 минутым орчмоос хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлсэн. Байгалийн давагдашгүй хүчний улмаас төмөр зам үерт ингэж олон газар зэрэг угаагдсан нь төмөр замчдад асар их хүндрэл учруулсан ч уг хүндрэл бэрхшээлийг өндөр зохион байгуулалт, мэргэжлийн ур чадвараар давж, үерт угаагдсан замыг богино хугацаанд засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээж чадлаа. Үерт угаагдсан Агуйт – Наран-Элгэн хоорондын замыг 7 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагт, 39-41 дүгээр зөрлөг болон 41-Өргөн өртөө хоорондын замыг 7 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагт сэргээн засаж дууссанаар галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн нээгээд байна.
Нийгэм

НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 24-нөөс олгоно
НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлынхыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай. Энэ дагуу НӨАТ-ын энэ оны II улирлын баримтыг долдугаар сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлснээр 24-нөөс эхлэн олгох юм байна. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард, гуравдугаар улирлынхыг аравдугаар сард, дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай. Энэ дагуу НӨАТ-ын энэ оны II улирлын баримтыг долдугаар сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлснээр 24-нөөс эхлэн олгох юм байна. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ.
Нийгэм

Нээх гоё наадам энэ насандаа үзэхсэн дээ
Наадмын нээлтээ буйдандаа тухлаж байгаад үздэг олны жишиг манай гэр бүлд ч бий. Нээлт эхлээд л гутарч бас мөрөөдөж эхлэв. Бороо шивэрч тайзан дээрх урлагийнхан норох үед алгын чинээ цэнгэлдэхээ дээвэр туургатай болгочих юмсан. Дэлхийд ганц наадмаа дэлхийд таниулж байгаа урлагийнхан цаг агаарын ямар ч цаг дор зутрахгүй үзүүлбэрээ үзүүлчихдэг бол. Үзэж байгаа нь ч хэцүү харагдах. Бүгд л шүхэр бариатай. Ар өвөртөө харагдахгүй нүд сохолчих гээд хэцүү л байх даа гээд л эсэн бусын тав тух бодож ээ суув.
Нийгэм

































