Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Налайх- Тэрэлж чиглэлийн авто замын ээлжит засварын ажил эхэлжээ

Улсын чанартай А24 дугаартай Налайх- Тэрэлж чиглэлийн авто замын 46-48дахь км-т ээлжит засварын ажил эхэлжээ. Тиймээс ТҮР ЗАМ гарган хэсэгчлэн зам хааж, зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 

 Та уг түр замаар зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс: 
-  Хурд багатай зорчих, 
-  Хуурайшилтай үед шороо босож үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой зорчих
- Хур тунадас ихтэй үед шавар, уснаас болгоомжлохыг анхааруулж байна.
-  Түр зам гаргаснаар зорчих үед шороо ихээр босох эрсдэлийг бууруулахаар тогтмол ус цацах ажил хийгдэх юм. 

Мөн цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч хур тунадас ихээр орсон үед том оврын тээврийн хэрэгсэл газар ухах, суух нөхцөл байдал үүсвэл чирч гаргах, шороо дүүргэх зэрэг ажлуудыг давхар төлөвлөн ажиллаж байгаа тул Эрхэм жолооч, зорчигч та бүхнийг хүлээцтэй анхаарал болгоомжтой зорчихыг хүсэж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан