Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА

Нийслэлийн авто замуудад цэвэрлэгээ хийж байна
Энх тайвны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж, Зайсангийн тойруу, Их Монгол улсын гудамж, Намъянжугийн гудамж, Дамдинсүрэнгийн гудамж, Юнескогийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын тунель автомашины зорчих хэсэг, Шар хадны гудамж, Бага тойруугийн гудамж, Сөүлийн гудамж, Хасбаатарын гудамж, Нарны зам, Сонсголон, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Хурд хороолол, Нарны хорооллын замуудын зорчих хэсгийг цэвэрлэж буй.
Нийгэм

Наадмын цэргийн ёслолын жагсаалыг цуцалжээ
Үндэсний их баяр наадмын цэргийн ёслолын жагсаалд оролцохоор бэлтгэж байсан 1000 гаруй албан хаагчийг үерийн гамшгийг бууруулах ажилд дайчлан оролцуулахаар болжээ. Дээрх шийдвэр гарсантай холбогдуулж, ёслолын жагсаалыг цуцалсан Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн тушаал гарсан юм байна. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр мэдэгдлээ.
Нийгэм

52 мянган хэрэглэгчийн тогийг тасалж, 33 мянгыг нь сэргээжээ
Үерийн улмаас зургаан дүүргийн зарим хороо болох Замын цагдаагийн ерөнхий газар, S Outlet худалдааны төвийн орчмоор айл өрх, аж ахуй нэгжүүд усанд автсан, мөн Алтай хотхон орчим үерт автах эрсдэлтэй байсан билээ. Тэгвэл усны түвшин багасч, зарим газруудад далан, хамгаалалтыг бэхжүүлэн ажиллажээ.
Нийгэм

Төв цэвэрлэх байгууламж аваарын горимд шилжлээ
Үерийн улмаас нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хэтэрч, аваарын горимд шилжсэн талаар УСУГ-аас мэдээллээ. Төв цэвэрлэх байгууламж хоногт 160-170 мянган куб метр ус хүлээн авах хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар усны хэмжээ 220 мянган куб метр даваад байна.
Нийгэм

Д.Сумъяабазар: Сэлбэ голын ай савыг хааж барьсан барилга байгууламжуудыг нураах шийдвэр гаргана
Үерийн даланг хүчитгэхийн тулд Цагаан давааны хогийн цэгээс барилгын хог хаягдал тээвэрлэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар таван машин барилгын хог хаягдал ачсанаас хоёр нь үерийн голомт руу орж ирж байгаа аж. ачааны машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн мэдээллийг ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян өгөв.
Нийгэм

“Натур”, “Сэлбэ” хотхон орчмын 19 дэд өртөөний 4938 хэрэглэгчийн хүчдэлийг ОСНААУГ-тай хамтран залгав
Өнгөрсөн шөнө 02:00 цагийн байдлаар, нийслэлийн Замын хөгжлийн газар болон замын компаниуд нийт 50 ажилтан, 13 автомашин, техниктэйгээр Сүхбаатар дүүргийн Сэлбэ гол, Парисын гудамжны үерийн даланг өндөрлөн бэхэлгээ хийж, найман удаагийн ачилтаар 120 шоо метр элс, хайрга зөөвөрлөн буулгаад байна.
Нийгэм

НААДМААР ЗОДОГЛОХ БӨХЧҮҮДИЙГ 8-НААС БҮРТГЭЖ ЭХЭЛНЭ
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар улс, аймгийн алдарт цолтой хүчит 512 бөх зодоглоно. Баяр наадмын тухай хуульд заасны дагуу наадмаар зодоглох бөхчүүдийг долоодугаар сарын 8-аас 10-ны хооронд бүртгэнэ.
Нийгэм

Нийслэлийн онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар болжээ
Үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдэж, үеийн далан сэтэрсэн. Улмаар эрэг дагуух хотхон, хороолол руу их хэмжээний үеийн ус орсон нөхцөл байдалтай байна. Тодруулбал Зүүн 4 замаас Бөхийн өргөө, Арслантай гүүр, Намьянжуугийн гудамж Нарны зам гэх мэт хонхор хэсэгт байгаа байшин хороолол усанд автсан бол Натур, Буян компани орчимд 40 см орчим ус дүүрсэн байдалтай байгаа юм.
Нийгэм

Д.Сумъяабазар: Хот усанд автдаг нь өнгөрсөн хугацааны үр дүн
Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж, улмаар их хэмжээний ус гудамж талбайд тогтож буй. Нийслэлд одоогоор үерт автсан дуудлага мэдээлэл ирээгүй ч төвийн болон захын бүсүүдэд их хэмжээний ус үерлэж тогтсон нь явган төдийгүй машинтай хүмүүс зорчиход ч хүндрэлтэй байна. Үүнийг иргэд Хотын захиргаа үерийн ус зайлуулах шугам хоолойд хангалттай төсөв санхүү батлаагүйгээс болж байгаа гэсэн юм. Харин үүний хариуд Хотын дарга цахим хуудастаа тайлбар хийж, хот усанд живж байгаа нь түүнээс өмнөх дарга нартай л хамаатай гэжээ.
Нийгэм



































