Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Үерийн гамшгийн үеэр иргэн, ААН-үүдийн өгсөн хандивын мэдээллийг ил болгов

Улаанбаатарт үүссэн үерийн нөхцөлд үүрэг гүйцэтгэж, иргэдийн амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалсан алба хаагч, ажилтнуудад зориулан иргэд, аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгө, шатахуун, хоол хүнс, бараа материалаар Нийслэлийн онцгой комисст хандив өгсөн. Тодруулбал, өнөөдрийн байдлаар БНСУ-ын Элчин сайдын яам, байгууллагууд 18 сая, “Ви эс ойл”, “Лекс ойл” компани 200 сая, НИТХ-ын 20 төлөөлөгч нар 5 сая, нийслэлийн харьяа агентлагууд 6.8 сая, “Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК 0.6 сая, “Ачит” ХХК 100 сая, Төрийн тусгай хамгаалалтын газар 2 сая, ЦЭМОБИ ХХК 11 сая, Ариг банк 10 сая, “Хүдэр-Эрдэнэ” ХХК 5 сая, “Экоконстракшн” ХХК 10 сая, иргэн Д.Батмөнх 5 сая, н.Бадамханд 10 сая төгрөг зэргээр  нийт  436,401,320 төгрөгийн мөнгөн тусламж өгөөд буй.

Мөн НҮБ 11.9 сая, “Шунхлай групп” ХХК 100 сая, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар 500 мянган төгрөгийн буюу нийт 112.4 сая төгрөгийн шатахууны талон өгөв. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 37 агентлаг, Улаанбаатар хотын худалдааны танхим, “Бест бейкери”, ББК, ЗГН, “Юнител групп”, “Монгол эм импекс”, ЭНТО, “Юнитра”, “Мобиком”, “Өгөөж чихэр боов”, АПУ, “Тесо” ХХК, Улаанбаатар хотын худалдааны танхим зэрэг аж ахуйн нэгжүүд, иргэд 113,906 ширхэг бараа материалын тусламж үзүүлсэн юм. Тэрчлэн Мэдээлэл технологийн үндэсний парк, “Бигүрү”, “Бест бейкери”, “Жи энд Жи Интернэшнл”, “Дижитал концепт”, “Вояж”, “Номин фүүдс”, “Тэгш чанар” ХХК тэргүүтэй аж ахуйн нэгж байгууллага, иргэд, лам нар нийт 28,000 ширхэг ундаа, ус, хоол хүнсний тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар нутгийн малчин түмэн, ард иргэдээс 100 хонь хандивласан.  

Эдгээрээс өнөөдрийн байдлаар бэлэн мөнгөнөөс 10,645,545 төгрөг, шатахууны талоноос 85,400,000 төгрөг, бараа материалаас 61,656 ширхгийг тус тус зарцуулаад буй. Үлдсэн хандив, тусламжийг шаардлагатай тохиолдолд зарцуулж, зарцуулалт болон үлдэгдлийн мэдээллийг нээлттэй, ил тод байлгахыг Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан