Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 7 САРД 2.6 САЯ ТОНН БОЛЖ ӨСЛӨӨ
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
Эрээн хот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ

ТАНЫ ХҮҮХЭД ЯГ ОДОО ХААНА БАЙНА ВЭ..?
Монгол Улсын ирээдүй хүн бүрт гэрэл гэгээтэй сайхан харагдаж байгаа байх. Тэгвэл тэр сайхан ирээдүйг нь цогцлоон бүтээх бяцхан үрс маань хаана юу хийж яваа бол гэж та нэг удаа бодож үзсэн үү. Өглөө эрт хичээлдээ гараад явсан хүүхэд тань нар шингэхтэй уралдаж гэртээ ирж байна уу. Хаана юу хийж явна вэ. Энэ бүгдийг эцэг эхчүүд бид эргэцүүлж нэг бодох цаг иржээ.
Нийгэм

Ц.ГАНЦЭЦЭГ: ЭРҮҮЛ МЭНДЭЭ ДААТГУУЛАГЧ ЖИЛД САЯ 328 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЛЭХ ЭРХТЭЙ
Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг ч даатгалын үр шимийг тэр бүр хүртэж чаддаггүй. Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө даатгуулагчийн эрхийг хамгаалсан заалтууд оруулсан. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын хяналт санхүүжилтын газрын дарга Ц. Ганцэцэгтэй ярилцлаа.
Нийгэм

Дахиад л барилгаас хүн унаж нас барлаа
Баянгол дүүргийн нутаг Хасбаатарын гудамж буюу 40 дүгээр сургуулийн ард, Хүрээ дээд сургуулийн урд талд баригдаж байгаа долоон давхар барилгаас хүн унаж нас барлаа. Одоогоор тус газарт цагдаагийнхан үзлэг шинжилгээ хийж байна. Мөн НМХГ-ын хоёр байцаагч хэргийн газар ажиллаж байна. Талийгаач тус барилгын гадна талыг будаж байгаад дүүжин шатнаасаа унаж нас баржээ. Тэнд ажиллаж байсан хүмүүсийн хэлж байгаагаар талийгаач хоёр давхрын орчмоос унасан гэнэ.
Нийгэм
13.9 сая тонн шүлхийн вакцин ирнэ
Манай улсад ОХУ буцалтгүй тусламжаар 13,9 сая тун шүлхийн вакцин нийлүүлэхээр болжээ. Эл вакиныг ирэх оны дөрөв, есдүгээр сард малд тарих юм байна. Шүлхий өвчний голомт болох Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий аймгийн арван сая малыг энэ ондоо багтаан шүлхийн вакцинд хамруулах юм байна. ОХУ-аас ирэх вакцин даваа гаригт авчирах аж. Өмнө нь авсан вакцин дуусаагүй учир, тусгай газар хадгална гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Нийгэм

Цаазаар авах ял буюу PRO & CONTRA
Цаазаар авах ял нь олон нийтийн жигшлийг төрүүлдэг, шийтгэхгүй бол нийгэмд бухимдал үүсгэх хэрэг хийсэн хүнийг гэсгээх, цаашид тийм хэрэг хийх сэдлийг үгүй болгох зорилготой. Гэвч олон улс, олон жил явуулсан судалгаагаар цаазаар авах ял нь зорилгодоо тэр бүр хүрдэггүй болохыг харуулсан нь маргааны эх үүсвэр юм.
CONTRA буюу “эсрэг, үгүй” гэх хүмүүсийн үзлийг баталсан олон жишээ, шалтгаан бий
Нийгэм

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НӨХӨЖ ОЛГОНО
Монголчуудын тоо энэ жилээс улам өсч бүл нэмэх нь. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 оны мөрийн хөтөлбөртөө 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгохоор болсон. Манай улс 2.7 сая хүн амтай. Тэдний 36 хувь нь буюу 170 гаруй мянган хүүхэд энэ мөнгийг авах юм. Харин өмнө нь сар бүр хүүхдэд 3000, 10 000 төгрөг олгож байсан удаа бий.
Нийгэм

“Цэвэр агаар төсөл”-д хамрагдаагүй 120 хүний нэрийг барьж 66 төгрөг завшжээ
УМБГ-ынхан “Цэвэр агаар төсөл”-ийг хэрэгжүүлэх нэрээр их хэмжээний мөнгө завшсан гэж Баянзүрх дүүргийн зарим хорооны Засаг дарга, “Сэлбэ дулаан” компанийн захирал Н.Мөнхтогтох нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Энэ төслийг агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Мянганы сорилтын сан хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Нийгэм

Хүүхдүүд хоносон будаанаас хорджээ
Сургуулийн хүүхдүүд “Үдийн цай” хөтөлбөрөөс өгдөг цай, хоолноосоо хордлого авах тохиолдол цөөнгүй гардаг. Хамгийн сүүлд л гэхэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 200 хүүхэд үдийн цайнаасаа хордлого авсан билээ. Тэгвэл НМХГ-аас тус сургуулийн үдийн цайны орц найралгад шалгалт хийж “Дутуу чанасан будааг хоносон будаатай хольж хүүхдэд өгсөнөөс хордсон байна” гэсэн дүгнэлт гаргажээ.
Нийгэм

Мобиком “гэрээт” нэрээр ажилчдын хөдөлмөрийг шулж байна
Гэтэл гэрээт ажилтны “Хөдөлмөрийн гэрээ”-ний цалингийн хүснэгтэд цалингийн хэмжээ бичигдээгүй. Мөн хоёр сарын дараа шинээр ажилд орсон гэрээт ажилтны гэрээнд цалингийн хэмжээ 240.000 мянга байсныг 210.000 мянган төгрөг болгон бууруулжээ. Харин үндсэн ажилчдын цалин хамгийн бага нь нэг сая гаруй төгрөг байдаг. Тэнгэр газар шиг хол зөрүүтэй. Ингээд цалингийн зөрүүтэй байдлыг лавлаж асуухад “гэрээт” ажилтан ийм хэмжээний цалин авдаг юмаа гэх хариултыг өгдөг.
Нийгэм