Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЭДИЙН ЗАСАГ ба ЛОГИСТИК

Манайхан логистик гэхээр тээврийн салбар гэж ойлгоод байдаг. Гэтэл Монгол Улсын эдийн засаг ямар байх нь хэр оновчтой логистикийн бод­лого барьж ажилласнаас шалт­гаалдаг аж. Энгийнээр тайлбар­лавал, өнгөрсөн жилүүдэд Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорил­гоор хэдэн арван тэрбум төг­рөгийг бичил бизнес эрхлэгчдэд зээл хэлбэрээр өгсөн. Гэтэл их мөнгө гаргалаа гээд логистикийг мэдэхгүйгээр хөгжинө гэж байдаггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, ЖДҮ-ийг хөгжүүлэх гэж байгаа бол юу үйлдвэрлэх, гаргах зах зээлийг нэн түрүүнд тодорхой болгох ёстой аж. Нөгөөтэйгүүр төр худалдах зах зээлд нь туслах ёстой болохоос мөнгө “шахах” шаардлагагүй аж. Хэрэв Тайвань, Япон зэрэг Азийн орнуудад нийлүүлэх зах зээл, бүтээгдэхүүн нь тодорхой байвал арилжааны банкнаас зээлээ аваад явчих боломжтой учраас төр энэ боломжоор нь хангахад л манай бизнесийн орчин сайжирнэ. Логистик гэдэг нь мэдээллийн урсгал, санхүүгийн урсгалыг хамгийн оновчтойгоор ашиглан материаллаг баялгийг бүтээн хэрэглэгчдэд зөв цагт хэрэгтэй үед нь хамгийн оновчтой зардлаар хүргэх тогтолцоог хэлдэг.

Гэтэл салбар бүрт логистик байхгүй учраас буруу хөгжиж байгааг энэ талын мэргэжилтнүүд шүүмжилж байсан. Тухайлбал, манай тээврийн салбар олон улсын жишгээс тэс өөр тогтолцоогоор явж иржээ. Дэлхийн ихэнх орон тээврийн нэгдсэн бодлоготой бөгөөд эндээс авто, төмөр зам, агаарын, иргэний, далайн тээвэр нь салбарлан хөгжихдөө логистикийнхаа  асуудлыг ч тусгасан байдаг аж. Тиймээс Авто тээврийн талаар төрөөс баримтлах бодлогод энэ талаар тодорхой хэмжээгээр суулгаж өгөх талаар ажиллаж эхэлжээ.

Германы логистикийн зарчмыг Монголд нутагшуулна

Ерөнхий сайдын ивээл дор ирэх зургадугаар сарын 22-нд “Монголын логистикийн чуулган” болно. Манай улсад логистикийн салбар дангаараа хувийн өмчид тулгуурлаж хөгжиж байгаа учраас уул уурхайн хөгжлийг дагаад эдийн засгийн тэлэлт явахын хэрээр инфляц өсч, үүний үрээр бусад салбарын хөгжил орхигдох хандлагатай болжээ. Тиймээс энэ бүхнийг зохицуулах үүднээс уг чуулганыг зохион байгуулж буй гэсэн. Логистикт бизнесийн үйл ажиллагааны орц, гарц, боловсруулалтын явцад шаардагдах бүх үйл явц уялдаж орно. Харин манайд тээврийн салбарт логистиктэй холбоотой статистик мэдээлэл маш муу байдаг аж. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хэчнээн хэмжээний нүүрс хаана хаана, яаж экспортолж буй ачаа урсгалын зураглал харагддаггүй гэсэн. Тэр бүү хэл аюултай урсгалын ачаа хаагуур орж ирээд хаашаа шингэж буй нь ч  тодорхойгүй.
Дэлхийн банкнаас хоёр жил тутамд улс орнуудын логистикийн асуудлыг хэмждэг аж. Ингэхдээ зургаан үзүүлэлтээр буюу статистикийн аргаар санал асуулга гаргадаг юм байна. Энэ логистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол Улс 155 орноос 140-т жагсчээ. Уг нь,  2007 онд бид 136 дугаар байрт орж байсан юм. Далайд гарцгүй гэсэн үзүүлэлт үргэлж хойш нь татдаг бөгөөд далайгаас ирж буй ачаа, цаг хугацаа, зардал нь энэ үзүүлэлтэд хамаардаг гэнэ. Энэ бүхнийг Дэлхийн банкнаас нэг цонхны үйлчилгээ, худалдаа тээвэрлэлтийг хөнгөвчлөх бодлого зэрэг аргаар шийдэж болох зөвлөмж өгдөг байна. Африк тивд орших Бутана улс манайхтай адил далайд гарцгүй, тээврийн дэд бүтэц нь муу хөгжсөн атлаа 68 дугаар байрт жагсчээ. Монголтой адил Төв Азид далайд гарцгүй оронд Казакстаны Алмата, Узбекстаны Ташкент, Бишкент багтдаг. Энэ орнуудтай харьцуулахад далайн боомттой хамгийн ойр нь Улаанбаатар. Манай хамгийн муу үзүүлэлт нь логистикийн үйлчилгээ гэж гарсан учраас Германы логистикийн салбарынхантай уулзаж туршлага судалж буй аж. Тус улсын ямар логистикийг Монголд нутагшуулах талаар ч ярилцсан байна. Германы логистик дэлхийд дээгүүрт бичигддэг учраас тэр.

Бүх ажлаа гардаж хийдэг нь алдагдалд оруулж буйг дурдав

“Логистикийн салбарын доройтлоос болж манайд үнийн хэт хөөрөгдөл бий болсон” хэмээн Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхболд ярьсан. Тэрээр “Логистикийг энгийнээр тайлбарлахад хамтын ажиллагааны хэлбэр гэсэн үг. Бид компаниудад логистикийн үйлчилгээ үзүүлэхийн тулд тодорхой нөхцөлийг бэлтгэж байна. Уул уурхайн компаниуд өөрсдөө биологи, хөрс хуулалтаа хийж, олборлолт, тээвэрлэлтээ ч хийж байна. Үүний үр дүн нь дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурч байгаагаар илэрч байгаа. Төр эрхзүйн орчноо бүрдүүлээд  хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллах хэрэгтэй байна. Логистикийн үйлчилгээ өмнөд хөрш рүү явж байгаа учраас зардал нь дандаа гадна шингээд байна. Эдийн засгийн онолоор Оюу толгойд хөрөнгө оруулалт хийсэн зургаан тэрбум ам.доллар үржигдээд манай эдийн засгийг аль хэдийнэ аваад явчихсан байх ёстой. Худалдан авалт, ханган нийлүүлэлтийг хэдэн зуун гутал нийлүүлдгээр харж болохгүй. Одоо арай томоор сэтгэж, хармаар байна. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн технологид нь ямар химийн бодис хэрэгтэй байгааг Монголд үйлдвэрлэх ёстой. Ингэж чадсан тохиолдолд Монголд үлдэц нь шингэнэ” гэв.
Монголын логистикийн холбоо ҮХААЯ-тай хамтарч ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд махны асуудал цэгцэрсэн гэсэн. Монголчууд жилд 200 гаруй мянган тонн мах хэрэглэдэг бөгөөд энэ салбарт Германчуудын туршлага нэвтрүүлбэл мах жингийн алдагдалд орохгүй гэдгийг тэрээр мөн хэлсэн. Логистикийн зарчмаар хувийн хэвшлийнхэн  логистик сууриа зөв тавьбал өрсөлдөх чадвар төдий чинээ сайжрах аж. Дэлхийн өндөр хөгжилтэй орны компаниуд манай улстай хамтарч ажиллах санал тавихдаа өөрсдийнхөө логистикийн сервирийг шаарддаг байна.
Гэтэл манайд тэр нь байх нь бүү хэл логистикийн салбар дөнгөж хөгжиж эхэлж байх жишээтэй. Тиймээс энэ талаар бэлтгэхийн тулд сургалт явуулж буй гэсэн. Энэ талаар А.Мөнхболд “Монгол Улсад юу ч хамаагүй үйлдвэрлээд зах зээлд нийлүүлдэг орчноо мэдэрдэггүй байдал бизнес эрхлэгчдэд байна. Логистикийн холбооноос “Уул уурхайн логистикийн парк” төслийг 2011 оноос Чойрт хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар төслийн гүйцэтгэл 60 гаруй хувьтай байна. Энэ хавраас худалдаа нийлүүлэлт хийхээр төлөвлөсөн. Мөн бид барилгын материалын үйлдвэрт нэлээд судалгаа хийж байгаа. Томоохон төсөлд логистик дэд бүтцийг тооцолгүйгээр бүтээн байгуулалт хэрхэвч хийж болохгүй” гэлээ.
 
С.Заяа

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан