Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо

100 жилийн түүхтэй Орос-Монголын хамтын ажиллагааны өдрүүд эхэллээ
Өмнөх нийгмийн үед Монгол-Зөвлөлтийн найрамдын сарын ажил хэмээн сүр дуулиантай зохиодог байсан арга хэмжээг энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдлын хэлэлцээр байгуулсны 100 жилийн ойд зориулан хоёр орны хамтын ажиллагааны өдрүүд нэрийн дор зохион байгуулж байна.
Улс төр

Д.Оюунбат: Прокурор эсэргүүцэл бичсэн тухай сонсоогүй
Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатад холбогдох хэргийг Улсын Дээд шүүх цагаатгасныг эсэргүүцэж прокурор эсэргүүцэл бичин тус шүүхийн Ерөнхий шүүгчид хандчихаад буй. Нийт шүүгчдийн хуралдаанаар маргааш прокурорын эсэргүүцдлийг хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар товоос хасчээ.
Улс төр

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэмт хэрэгтэн Н.Мөнх-Оргилыг өршөөв
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд бага насны охиныг хүчирхийлж, улмаар хэрцгийгээр хөнөөсөн, Баянгол дүүргийн нутагт мөн бага насны гурван охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэгт Н.Мөнх-Оргилыг буруутгаж гурван шатны шүүхээс цаазаар авах ял оноосон билээ.
Улс төр
МҮАН орон нутгийн сонгуулиар хамилон шиг “хувирна”
Орон нутгийн сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдэж байна. Үлдсэн хугацаанд улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх уламжлалтай. Гэтэл энэ цаг үед МҮАН-ын гишүүн Ц.Цолмон МАХН-д элсч орсон нь “Шударга ёс” эвсэл орон нутгийн сонгуульд хэрхэн орох нь эргэлзээ төрүүлсэн.
Улс төр

ГУДАМЖИНД ГАРСАН МАН
Шууд болон шилжсэн утгаараа Ардын намынхан яалт ч үгүй гудамжинд гарчихлаа. МАН байгаа үгүй нь мэдэгдэхгүй, хүмүүс ч тэднийг сонирхохоо болив. Гэхдээ уржигдар нэг хэвлэлийн бага хурал зарласныг эс тооцвол шүү дээ. Шинэчлэгдэж байна, үүд хаалга маань хэнд ч нээлттэй боллоо, манайх ард түмний нам болсон л гэнэ.
Улс төр

С.ТӨМӨР-ОЧИР ХЭВЛЭЛИЙНХЭНТЭЙ ДАЙН ЗАРЛАНА
Монголын оюутны холбооны мэдээллийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслүүд саяхан их дээд сургуулийн захирлуудыг хандив нэрээр авлига авдаг хэмээн баримт дэлгэсэн. Эдний нэг “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Г.Дашрэнцэнгийн бичсэн “Сүмд ноход гүйж явна гэвэл...” нэртэй нийтлэл МУИС-ийн ректор С.Төмөр-Очирын тэсвэрийг алдуулж
Улс төр

4:11 уулзалт болно
Ардчилсан намаас сар болгоны эхний долоо хоногийн пүрэв гаригт 11:00 цагаас сэтгүүлчидтэй 4:11 уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ уламжлалынхаа дагуу АН-ын удирдлагууд сэтгүүлчидтэй өнөөдөр уулзахаар товложээ. Уулзалтад АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, шинэ генсек Ц.Оюундарь болон бусад хүмүүс оролцох аж. Тэд энэ уулзалтаар цаг үеийн болоод тулгамдаж байгаа асуудлын талаар намынхаа байр суурийг илэрхийлэх гэнэ.
Улс төр

Ц.ЦОЛМОН: УЛС ТӨРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ДҮГНЭЭД МАХН-Д ЭЛССЭН
-Таныг МАХН-д элссэн гэх юм. Яагаад энэ намыг сонгох болов?
-“Шударга ёс” эвсэлд багтсан хоёр нам бие биеэ үгүйсгэж байгаа улс төрийн нөхцөл байдлыг дүгнээд МАХН-д элсэх шийдвэр гаргасан юм. Ийм шийдвэр гаргаж байгаа гэдгээ намынхаа удирдлагад хэлсэн. МАХН, МҮАН-ыг нэгдэж, нэг хүчтэй улс төрийн хүчин болох ёстой гэсэн байр суурийнхаа хүрээнд хийсэн сонголт ч гэж хэлж болно.
Улс төр

МАН-ЫН ГОМДЛООР МАРГААН ҮҮСГЭХ ҮҮ. ЭСВЭЛ...
Анхдугаар чуулганд гацаа тавьж, ахмад настай гишүүнээ харамлаж, барьцаалснаас бүлэггүй хоцорсон МАН-ынхан бухимдал дунд оршин тогтносоор байна. Учир нь, УИХ-ын Дэгийн тухай хуулиар бүлэг байгуулах эрх нь хаагдсан болохоор тэр. Энэ байдлаас гарч парламентад бүлэгтэй болох ганц гарц нь анхдугаар чуулганыг дахиулж,
Улс төр

УИХ-ын Ц.Нямдоржийн хэргийг буцаалаа
Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид холбогдох хэргийг уржигдар хэлэлцээд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаах шийдвэр гаргажээ. Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд байхдаа ҮХАА-н сайд Х.Баттулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн хэрэгт уначихаад буй.
Улс төр

АМЕРИКААС ТҮҮСЭН “ЧУЛУУ”
Америк. Улс бүрт суугаа Бүрэн эрхт Элчин сайд нь тэр бүр хүнд виз дараад хаалгаа дэлгээд байдаггүй ч очих ёстой хүндээ үргэлж дэлгээтэй хаалга. Залуусын хувьд мөрөөдлийн гэж болох эрх чөлөөний гэсэн тодотголтой Америкид НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганы “ачаар” хөл тавилаа. Сэтгүүлч бидний хувьд энэ орон заавал очих ёстой газар гэдэг жагсаалтад нэлээн дээгүүр байдаг нь ч тодорхой.
Улс төр

Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын хуралдааныг хийхийг хүсэв
Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар манай оронд айлчилж буй Киргизийн парламентын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар Засгийн газар хоорондын комиссын хоёр дахь хуралдааныг ойрын үед хийх шаардлагатай байгааг онцлов. Мөн Киргизийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг Монгол Улсад айлчлахыг урьсан байгаа гэдгийг дуулгав.
Улс төр
БОНХЯ-ныхан шуурхай хурлаа ажлын бус цагаар хуралдуулна
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдын санаачилгаар удирдах ажилтны шуурхай хурлаа ажлын бус цагаар хийж байхаар тогтжээ. Өнгөрсөн хугацаанд салбарын шуурхай хурал даваа гараг бүрийн 09:30 цагт эхэлж, хоёр цаг орчим хуралддаг байсан бол энэ сарын 1-нээс эхэлж, даваа гараг бүрийн 17:00 цагаас хуралдаж байхаар болсон байна.
Улс төр

МАН өмнө нь олны төлөө ажиллаж байгаагүй
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийин дарга Д.Сарангэрэл нар хэвлэлийн хурал хийлгэж байна аа. Хэвлэлийн хурал ч яахав МАН хаврын УИХ-ын сонгуульд ялагдсанаасаа хойш байнга л хийж байдаг, одоо бүр сар бүрийн эхээр хийж байх юм гэнэ. Хамгийн гол нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар сэтгүүлчдэд МАН одоо өмнө байснаасаа огт өөр болж өөрчлөгдөнө гэдгэ мэдэгдлээ.
Улс төр
Орон нутгийн сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн эзлэх квотыг тусгуулна
Орон нутгийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигч 30 хувь байх хуулийн төсөл санаачилж өргөн барьсан тухайгаа УИХ дахь эмэгтэй гишүүд мэдэгдэж хэвлэлийн хурал хийлээ. Ээлжит бус чуулганаар батлагдсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд эмэгтэй нэр дэвшигч тэдэн хувь байна гэж зааж өгөөгүй аж. Тиймээс дээрх хуулийн төслийг санаачилсан юм байна.
Улс төр

Гуравдагчийн хүүд гуравхан сарын ”эрдэм” хангалттай
Би эр хүн. Би Монгол эр хүн. Гэхдээ дуунд гардаг шиг дээшээ омогшдог монгол эр хүн гэж онгирохгүй ээ. Гэлээ гэхдээ эх оронд минь цөвүүн цаг ирэхэд үхэр буу нь байг гэхэд ямар ч байсан дайснуудын амийг хөнөөх зүйл бариад босох зүрх зориг надад бий. Би цэргийн алба хаагаагүй. Уг нь хаах л ёстой, хуулиараа бол. Надад хаах боломж байсан.
Улс төр

























