Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
С.ТӨМӨР-ОЧИР ХЭВЛЭЛИЙНХЭНТЭЙ ДАЙН ЗАРЛАНА

Монголын оюутны холбооны мэдээллийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслүүд саяхан их дээд сургуулийн захирлуудыг хандив нэрээр авлига авдаг хэмээн баримт дэлгэсэн. Эдний нэг “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Г.Дашрэнцэнгийн бичсэн “Сүмд ноход гүйж явна гэвэл...” нэртэй нийтлэл МУИС-ийн ректор С.Төмөр-Очирын тэсвэрийг алдуулж хэвлэлийнхэнд хандах, бүр дайн зарлахад хүргэв. Их зохиолч А.С. Пушкины “Дубровский” романы гол баатар “Бурхны ариун сүмд ноход үүрэлчихэж” хэмээн хэлсэн үгээр нэрлэсэн уг нийтлэлд МУИС-ийг Засгийн газрын 2010 оны нэгдүгээр сарын 10-нд гаргасан тогтоолыг зөрчин хууль бусаар дэргэдээ төрийн бус байгууллага байгуулсан тухай дурдаж. Энэ тогтоолын утга нь МУИС-ийг 100 хувь төрийн өмч байлгах тухай юм. Тэгэхээр төсвөөс санхүүждэг МУИС төрийн сангийн ганц дансаар л гүйлгээ хийх үүрэгтэй аж. Гэсэн ч “МУИС-ийн хөгжлийн сан” нэртэй Төрийн бус байгууллага байгуулсан нь ийн хууль зөрчигч болгожээ.
Энэ тухайгаа МУИС-ийн ректор С.Төмөр-Очир тайлбарлахдаа “Намайг ажил авахад ийм байгууллага байсан. Гэхдээ би захирал болоод удалгүй энэ ТББ-ыг татан буулгасан” гэсэн юм. Хэдий энэ төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг зогсоосон ч “Сургууль өөрийгөө хөгжүүлэх сан”-г байгуулжээ. Энэ сангийнхаа дансыг МУИС-д орох гэсэн ч оноо нь дутсан хүүхдүүдийн хандив нэрээр өгсөн хахуулиар баяжуулдаг гэдгийг захирал нуусангүй. Тэрээр бидний хахууль авч сурлагагүй хүүхдүүдийг сургуульдаа авдаг юм шиг ойлгоод байдаг зүйлийг ч бас тайлбарласан. Тэрээр “Манайд ерөөсөө хандивын анги гэж байхгүй шүү дээ. Яах вэ, манай сургуульд орох гээд оноо нь дутсан хүүхдүүдийн аав, ээж сургуулийн журамд заасны дагуу сургалтын төлбөр дээр нь нэмээд тодорхой хэмжээний мөнгө өгдөг. Түүнийг нь БШУ-ы сайдын зөвшөөрлийн дагуу авдаг” гэсэн юм. БШУ-ы сайдын зургадугаар сарын 14-ний тушаалаар 4115 хүүхэд жилд элсүүлэх болсон. Гэхдээ манайх яамтай ярилцаад 20 хүүхэдтэй ангийг 25 болгох боломж байна. Ингэж хүүхдийнхээ тоог нэмэхдээ хандив авч байя гээд сайдаар мөн тушаал гаргуулаад жилд 235 хүүхэд нэмж элсүүлэхээр болсон. Тиймээс хандив авч хүүхэд элсүүлж байгаа нь хууль зөрчиж буй хэрэг биш хэмээн тайлбарлаж байна. Тэгэхээр БШУ-ы сайд “Тэр хүүхдээс тэдэн төгрөг аваад сургуульдаа элсүүл” гэж зөвшөөрөл өгдөг ч юм шиг ойлгогдов. Ийм зөвшөөрөл өгдөг сайд нь Ё.Отгонбаяр юм уу, Л.Гантөмөр үү гэдгийг хэлсэнгүй. Бас энэ сангийнхаа дансан дахь мөнгийг хаашаа юунд зарцуулдгаа ч тайлбарласангүй.
МОХ-оос их дээд сургуулийн захирлуудыг хандив авдаг гэсэн мэдээлэл хийсний дараахан буюу өнгөрсөн сарын 28-ны өдөр БШУ-ы сайд хоёр талыг байлцуулан хийсэн хурлынхаа үеэр их л уцаарлангуй “Хандив нэрээр авдаг мөнгөө хэзээ болих юм бэ” хэмээн захирлуудад хандахад тэнд байсан хүмүүсийн хэн нь ч хариу хэлээгүй. Сайд ажлаа аваад удаагүй байсан болохоор тэр үү өмнөх сайдын гаргасан дээрх хандиваар оюутан элсүүлж болно гэсэн тушаалыг мэдээгүй байсан хэрэг үү. Гэхдээ захирлууд бас “Өмнөх сайдын гаргасан ийм тушаал шийдвэр бий шүү дээ” гэж хэлээгүй.
Ямартай ч, С.Төмөр-Очир захирал сүүлд нь “Манай сургуулийн 70 жилийн ой тохиож байгаа учир одоохондоо ажил их байна. Ойн арга хэмжээг өнгөрөөгөөд хэвлэлийнхнийг, ялангуяа дээрх нийтлэл бичсэн “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Г.Дашцэрэнг шалгуулдаг газар нь өгнө” гэлээ.
Багш нарынхаа цалинг нэмэх мөнгө хэрэгтэй хэмээн сургалтын төлбөрөө нэмсэн атлаа дээр нь нэр хүндтэй энэ сургуульд тэнцэх оноо нь дутсан 235 оюутнаас хандивын мөнгө авч элсүүлсэн С.Төмөр-Очир ректор Монголын хэвлэлийг ирүүлд дуудлаа.
Удахгүй сэтгүүлч Г.Дашрэнцэн бичсэн нийтлэлээ бариад, С.Төмөр-Очир захирал дансныхаа хуулга, элсүүлсэн оюутныхаа нэрс, тушаасан мөнгөний баримтыг аваад уулзах нь дээ.

0 Сэтгэгдэл