Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
СУМД СОНГУУЛИЙН ХОРООГОО БАЙГУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
Орон нутгийн сонгууль ирэх сард болно. Үүнд бэлтгэх ажлын дараалал ч гарсан байгаа. Сонгуулийн төв байгууллага хуульд заасан ажлаа цаг хугацаанд нь хийж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, цаг хугацаанд хийх ёстой бүх ажлаа ном журмын дагуу явуулж эхэлжээ. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийн дагуу санал авах өдөр болохоос 50-аас доошгүй хоногийн өмнө сумын сонгуулийн хороог байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл, энэ сарын 2-ноос өмнө дээрх асуудлыг шийдэж, харьяалагдах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлэх юм. Мөн Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цахим хуудастаа сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө байршуулна гэж заасан байгаа. Харин энэ хугацаанд багтаан нам, эвслийн салбар байгууллага сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлсэн байх ба СЕХ сонгуулийн зардлын дээд хэмжээг батлахаар хуульд заасан.
Аравдугаар сарын 2-ноос өмнө Улсын Дээд шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжгүй нь тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн, хорих газарт ял эдэлж байгаа сонгуулийн насныхан, Хилийн цэргийн удирдах байгууллага 60 хоног ба түүнээс дээш хугацаагаар гадаад улсад зорчсон иргэдийн мэдээллийг тус тус гаргаж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өгсөн байхаар хуульд заажээ.

0 Сэтгэгдэл