Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
МАН-ЫН ГОМДЛООР МАРГААН ҮҮСГЭХ ҮҮ. ЭСВЭЛ...

Анхдугаар чуулганд гацаа тавьж, ахмад настай гишүүнээ харамлаж, барьцаалснаас бүлэггүй хоцорсон МАН-ынхан бухимдал дунд оршин тогтносоор байна. Учир нь, УИХ-ын Дэгийн тухай хуулиар бүлэг байгуулах эрх нь хаагдсан болохоор тэр. Энэ байдлаас гарч парламентад бүлэгтэй болох ганц гарц нь анхдугаар чуулганыг дахиулж, спикерийг дахин сонгож бүлэг байгуулах албан бичгээ өгөх хэмээн тус намынхан тодорхойлсон. Тиймээс ч олонхи давуу эрхээ ашиглан даргаа сонгож, бидэнд бүлэг байгуулах эрх олгосонгүй гэж улиг болтол ярьж байгаа. Мөн АН “Шударга ёс” эвсэлтэй нийлж хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, зарга үүсгээд өг хэмээж буй. Энэхүү гомдлын дагуу маргаан үүсгэх эсэх хуулийн хугацаа өчигдөр дуусгавар болов. Цэцийн гишүүд энэ асуудлыг өчигдөр өдөржин, хэрхэх тухай хэлэлцлээ. МАН-ынхны тавьсан гомдлын дагуу маргаан үүсгэх эсэх талаархи шийдвэр дугаар буух мөчид /20:00 цагийн үед/ тодорхой болоогүй байв.
Хэрэв маргаан үүсгэхгүй хэмээн шийдвэл төлөвшсөн, анхдагч улс төрийн хүчин хэмээн өөрсдөдөө цол хэргэм, чимэг хүртээсэн Ардын намынхан нүдээ ширгэтэл уйлж, бусдыг залхтал хэвлэлийн хурал хийх нь дамжиггүй. Харин эсрэгээрээ шийдэгдвэл алга ташин хүлээн авч, АН-ыг эвсэлтэй нь яаж тонгорох уу хэмээн уран мэх сэтгэх биз ээ.

0 Сэтгэгдэл