Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна

Архи согтууруулах ундаа үйлдвэрлэдэг 25 компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.1, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санал, тус газрын улсын байцаагчийн дүгнэлтийг тус тус үндэслэн нэр бүхий 25 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Засгийн газрын тогтоолын төслийг ҮХААЯ зохих журмын дагуу боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж шийдвэрлүүллээ.
Улс төр
Төрийн тусгай албан хаагчдийн эмнэлгийн барилгыг хэрхэх асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ
УИХ-ын нэр бүхий 22 гишүүн нэгдэж Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглах зөв хэмээн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, О.Баасанхүү нар мэдээлэл хийсэн юм. Тэдний хэлж байгаагаар, дэлхийн аль ч оронд эрүүл мэндийн салбараас мөнгө харамладаггүй гэв.
Улс төр
ЯЛГАВАРТАЙ ХАНДСАН ГЭЖ ҮЗЖЭЭ
Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын зарим заалт Төсвийн тухай хуулийн холбогдох заалт болон Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн гэж мэдээлэл ирүүлжээ.
Улс төр
МАН ард түмний саналаар Засаг дарга нараа тодруулна
Саяхан болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар МАН есөн аймаг, дөрвөн дүүрэгт ялж олонх болсон. Энэ аймаг дүүргүүдийг ирэх дөрвөн жил удирдах Засаг даргыг тодруулахдаа МАН тухайн нутаг дэвсгэрийн ард иргэдээс санал асууж тодруулна гэдгээ зарлалаа.
Улс төр

МАХН Засгийн газраас гарах нь буруу гэв
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдаж намынхаа гишүүдийг Засгийн газраас гарахыг шаарджээ. Гүйцэтгэх товчооны хурлын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад, “Гүйцэтгэх товчооны хуралд манай намын бүх сайд болон бусад гишүүн очсон юм билээ. Хурлаар ярьсан асуудал нь сүүлийн үеийн хэлмэгдүүлэлт. Зөвхөн Н.Энхбаяр даргатай ч холбоотой асуудал биш, маш олон хүн хэлмэгдэж байна.
Улс төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д айлчилна
МАХН-ынхан Засгаас гарна гэдгээ мэдэгдчихээд байгаа энэ үед Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг БНХАУ-д айлчлал хийж байгаа аж. Мөн түүнээс гадна УИХ-ын дөрвөн гишүүн гадаадад томилолттой байгаа бол гурван гишүүн өвчтэй гэж чөлөө авчээ. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат чөлөө авсан байна.
Улс төр

МАХН шинэчлэлийн Засгийн газраас гарна гэнэ
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр орой хуралдаж МАХН-ын дарга Н.Энхбаярт оноосон ял нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт гэж үзээд “Энэ хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохгүй өнөөг хүрсэн учир” Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүддээ Засгийн газраас гарахыг даалгасан байна.
Улс төр
Сонгинохайрхан дүүргийн МАН ирэх дөрвөн жилд Засаглалаа байгуулна
Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооноос хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. 2012-2016 онд Сонгинохайрхан дүүрэгт МАН боловсруулсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, Засаглалаа байгуулах боломжтой болсон гэдгээ албан ёсоор зарлав. Тус дүүрэгт ИТХ-ын 41 мандаттай. Үүнээс 22 суудлыг нь МАН-ын төлөөлөгчид аваад байгаа аж.
Улс төр

Нийслэлийн таван дүүрэгт АН, дөрвөн дүүрэгт МАН ялжээ
Орон нутгийн сонгуулийн дахин санал хураалтын дүнгийн талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая мэдээлэл хийлээ. Дахин санал хураалтыг нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн зарим хэсгийн хороонд, Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор, Орхон аймгийн Баян-Өндөр сумын зарим хэсгийн хороонд явуулжээ.
Улс төр

Өвөрхангайн хоёроор МАН ер нь ямар л наймаа хийх гээд байна
Өвөрхангай аймаг дахь УИХ-ын 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Чинзориг, Г.Төмөрхүү нар нь сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд оролцуулж, сонгогчдод эд бараа тарааж. Үүнийг нь шат шатны шүүхээр тогтоогоод УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хасч сонгогчдоос авсан саналаараа энэ хоёрын ард орсон АН-ын нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр СЕХ-ноос УИХ-д өргөн барьжээ.
Улс төр

СОНГОГЧИЙН ЭРХЭНД ХАЛДСАН СОНГУУЛЬ
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын тухай хуулийн дагуу орон нутгийн сонгууль болж дууслаа. Энэ хуулийг орон нутгийн сонгууль болохоос хоёрхон сарын өмнө парламент баталсан. Угтаа сонгууль болохоос зургаан сарын өмнө сонгуультай холбоотой шинэ хууль батлах нь битгий хэл, хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон тухай хуулийн заалт бий.
Улс төр

Чингэлтэй дүүрэгт МАН олонх болжээ
Аймаг, сум, дүүргийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох сонгуулиар Чингэлтэй дүүргийн есөн хорооны 43 хэсгийн хороонд 14 мандатад төлөөлөгч сонгохоор дахин санал хураажээ. Дахин санал хураалтын дүнгээр 14 мандатын 13-т МАН ялалт байгуулж, нэг суудлыг нь АН авсан байна.
Улс төр

Төрийн байгууллагын цахим мэдээллийн санг Үндэсний дата төвд шилжүүллээ
Төрийн байгууллагын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, найвартай ажиллагааг хангах, мэдээлэл солилцох, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон мэдээллийг шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр төрийн байгууллагуудад байршиж байгаа цахим бүртгэл, мэдээллийн санг “Үндэсний дата төв” Улсын төсөвт үйлдвэрийн газарт шилжүүлэн байршуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.
Улс төр

Сонгинохайрхан дүүрэгт МАН олонх болжээ
Аймаг, сум, дүүргийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт МАН 41 суудлаас 23 суудал авч олонх болжээ. Ардчилсан намын хувьд 18 суудал авсан байна.Энэ дүүрэгт 13 хороонд дахин санал хураалт явуулсан юм. Үүнээс МАН 10-т нь ялалт байгуулсан байна. Өмнө нь Ардчилсан нам 9, МАН 10 суудал аваад байсан юм. Ийн нийслэлийн 9 дүүргээс гуравт нь МАН, зургаад нь АН олонх болов.
Улс төр

“Чингис бонд” шинэчлэлийн бодлогуудыг дэмжинэ
Шинэчлэлийн Засгийн газрын ойрын жилүүдэд хийх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэх Засгийн газрын бонд гаргах шийдвэрийг УИХ гаргаж, 2013 онд 1,5 тэрбум ам.долларын бонд арилжаалах эрхийг олгосон. Харин ирэх жилүүдэд бондын хэмжээг 5 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэх юм.
Улс төр


























