Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
МАХН Засгийн газраас гарах нь буруу гэв
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдаж намынхаа гишүүдийг Засгийн газраас гарахыг шаарджээ. Гүйцэтгэх товчооны хурлын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодруулахад, “Гүйцэтгэх товчооны хуралд манай намын бүх сайд болон бусад гишүүн очсон юм билээ. Хурлаар ярьсан асуудал нь сүүлийн үеийн хэлмэгдүүлэлт. Зөвхөн Н.Энхбаяр даргатай ч холбоотой асуудал биш, маш олон хүн хэлмэгдэж байна. Тухайлбал, Хөвсгөл, Говь-Алтай, Налайх, Сүхбаатар дүүрэгт олон хүн хэлмэгдсэн. Ийм хэлмэгдүүлэлт байсаар байхад МАХН нэг засагт ороод явж байгаа нь буруу гэсэн шүүмжлэл яригдсан” гэв. Тэрээр хэлэхдээ МАХН, Шударга ёс эвсэл засгаас гарах нь буруу, гарах хэрэггүй гэдэг байр суурьтай байгаагаа хэлсэн.
Хэрэв эвсэл засгаас гарлаа гэхэд улс төрд тогтворгүй, төвөгтэй байдал үүснэ. АН-ын дунд фракцуудын зодоон болно гэдгийг ч тэрээр хэлсэн юм.
Хэрэв эвсэл засгаас гарлаа гэхэд улс төрд тогтворгүй, төвөгтэй байдал үүснэ. АН-ын дунд фракцуудын зодоон болно гэдгийг ч тэрээр хэлсэн юм.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























