Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
“Чингис бонд” шинэчлэлийн бодлогуудыг дэмжинэ
Шинэчлэлийн Засгийн газрын ойрын жилүүдэд хийх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэх Засгийн газрын бонд гаргах шийдвэрийг УИХ гаргаж, 2013 онд 1,5 тэрбум ам.долларын бонд арилжаалах эрхийг олгосон. Харин ирэх жилүүдэд бондын хэмжээг 5 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэх юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар гадаадад томилолтоор амжилттай ажиллаад ирсэн байна. Сайд нар энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Шинэчлэлийн Засгийн газар дэлхийн санхүүгийн зах зээлд гаргаж буй үнэт цаасаа Чингис бонд гэж нэрлэжээ.
Монгол Улс түүхэндээ анх удаа Засгийн газрын бондыг дэлхийн зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ нь Монгол Улсын нэр хүнд дэлхийн санхүүгийн зах зээлд өндөр байгаагийн илэрхийлэл гэдгийг мэдээллийнхээ эхэнд тодотгоод Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногтоо бодлогоо тодорхойлж, энэ бодлого, их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг босгож чадлаа гэж Н.Батбаяр сайд онцлов.
Монгол Улсын төрийн сангийн дансанд энэ сарын 5-нд 1,5 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө бэлнээр орж ирнэ. Энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулах хариуцлага Засгийн газарт ирж байгаа. Энэ хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн халамжид зарцуулахгүй шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, төмөр зам, хатуу хучилтай зам барих, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг эдийн засгийн хөгжлийг дэмжсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ. Үүний үр дүнд ажлын байр нэмэгдэнэ гэж Ч.Улаан сайд хэллээ.
Шинэчлэлийн Засгийн газрын ойрын жилүүдэд хийх бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэх Засгийн газрын бонд гаргах шийдвэрийг УИХ гаргаж, 2013 онд 1,5 тэрбум ам.долларын бонд арилжаалах эрхийг олгосон. Харин ирэх жилүүдэд бондын хэмжээг 5 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлэх юм. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нар гадаадад томилолтоор амжилттай ажиллаад ирсэн байна. Сайд нар энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Шинэчлэлийн Засгийн газар дэлхийн санхүүгийн зах зээлд гаргаж буй үнэт цаасаа Чингис бонд гэж нэрлэжээ.Монгол Улс түүхэндээ анх удаа Засгийн газрын бондыг дэлхийн зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ нь Монгол Улсын нэр хүнд дэлхийн санхүүгийн зах зээлд өндөр байгаагийн илэрхийлэл гэдгийг мэдээллийнхээ эхэнд тодотгоод Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногтоо бодлогоо тодорхойлж, энэ бодлого, их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг босгож чадлаа гэж Н.Батбаяр сайд онцлов.
Монгол Улсын төрийн сангийн дансанд энэ сарын 5-нд 1,5 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө бэлнээр орж ирнэ. Энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулах хариуцлага Засгийн газарт ирж байгаа. Энэ хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн халамжид зарцуулахгүй шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, төмөр зам, хатуу хучилтай зам барих, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг эдийн засгийн хөгжлийг дэмжсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ. Үүний үр дүнд ажлын байр нэмэгдэнэ гэж Ч.Улаан сайд хэллээ.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
























