Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна
Протез, ортопед болон тусгай хэрэгслийн нэр төрөл, жишиг үнийг нэмэгдүүллээ
18 хүртлэх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 2 жилд 1 удаа, 18-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 3 жилд, ахмад настанд 5 жилд 1 удаа протез, ортопедийн үнийг нөхөн олгодог хууль бий. Энэ дагуу нийгмийн халамжийн сангаас 2011 онд ийм хөнгөлөлтөд 6,3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт олгосон байна. Энэ зардал 2009 оноос хойш нэмэгдээгүй бөгөөд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөнгөлөлт олгодог протез, ортопед болон тусгай хэрэгслийн нэр төрөл, жишиг үнийг нь нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Одоо мөрдөж буй протез, ортопедийн жагсаалтад 53 төрлийн бүтээгдэхүүнийг багтаасан байдаг бол шинэчлэгдсэн жагсаалтад 27 төрлийн тусгай хэрэгсэл нэмж орууллаа. Шинээр нэмэгдэж байгаа хэрэгслийн 50 хувь буюу 13 нь тархины саажилттай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хэрэгслүүд байна.
Жагсаалтад багтсан эдгээр бүтээгдэхүүний жишиг үнийг шинэчлэн тогтоож 0,2-3 дахин нэмэгдүүлснээр нийгмийн халамжийн сангаас олгох мөнгө 2,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм

0 Сэтгэгдэл