Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна
Толгойтоос Ард Аюушийн өргөн чөлөө хүртэлх 3.9 км авто замын ажил 90 хувьтай үргэлжилж байна
НӨАТ-ын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 27-ноос олгоно
Ормузын хоолойн тээвэр тасалдаж, газрын тосны үнэ огцом өсөв
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
“Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзалт хийв
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно
Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сард олгох хуваарь
Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна
Төрийн албан хаагчид өнөөдрөөс 07.00-08.30 цагийн хооронд цуглаж, 16.00-17.30 цагт тарна

Засаг нээлттэй ажиллая, иргэн та оролцоотой байгаарай
Долоо хоногийн турш өрнөсөн “Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт” цуврал арга хэмжээг өнгөрөгч даваа гаригт гэрэл зургийн үзэсгэлэнгээр нээж байсан бол өчигдөр ”ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР 100 ХОНОГТ” хүндэтгэлийн хурал, урлагийн тоглолтоор хаалаа.
Улс төр

Ерөнхийлөгч шүүгчийг томилжээ
Зоригтын Түвшинтөгсийг нийслэлийн Налайх дүүргийн шүүхийн шүүгчийн, Нямжавын Гэрэлтуяаг Увс аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Бүдрагчаагийн Отгонбямбыг Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн, Батжаргалын Дэлгэрцэцэгийг Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн, Цэгмидийн Дайрийжавыг Хэнтий аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилов.
Улс төр

УИХ-ЫН ГИШҮҮД ГЕРМАНЫ БУНДЕСТАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Германы бүлгийн дарга Р.Бурмаа, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн М.Батчимэг нар 11 дүгээр сарын 25-наас 30-ны өдрүүдэд Германы Бундестагт айлчилж байна.
Улс төр
Нийгэм, эдийн засагт сөргөөр нөлөөлөх худал мэдээлэл тараавал хорих ялаар шийтгэнэ
Зах зээл дээр давамгай байдалтай байгаа аж ахуйн нэгжийн удирдлага өөрийн дураар хариуцлагагүй мэдэгдэл хийснээр нийгмийн тогтвортой бус байдал үүсгэсэн “НИК” ХХК-ын үйлдлээс болж ШӨХТГ эрүүгийн хуульд нэмэлт оруулах заалтыг боловсруулжээ.
Улс төр

“Чингис хаан”, “Соёмбо” бэлгэдлийг хэрхэн ашиглах тухай хуулийн төсөл өргөн барина
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Чингис хаан” гэсэн нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг архины шил болон бусад эд материалд хэрэглэх нь бус гэж үзсэн. Эдгээр нэр, бэлгэдлүүд зөвхөн Монгол Улсын өмч байх тухай заасан. Тэгвэл үүнийг зарим гишүүд хууль болгон санаачилж, УИХ-ын даргад өргөн барихаар болжээ.
Улс төр

УИХ-ын чуулган хуралдахгүй бололтой
УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах ёстой гишүүдийн ирц хүрэхгүйгээс дахин хойшилж магадгүй байна. Өчирдөр хуралдаан зарлаж, дөрвөн асуудал хэлэлцэх байсан ч МАН-ын гишүүд, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд хуралдааны танхимд орж ирээгүйгээс хуралдаан хойшилсон юм.
Улс төр

Н.Энхбаярын шүүх хурал долоо хоногоор хойшиллоо
Төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн мөнгийг хувьдаа завшсан, хээл хахууль авсан хэрэгт буруутгагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний хамсаатан болох До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэх байсан ч долоо хоногоор хойшиллоо.
Улс төр

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ӨНӨӨДӨР Н.ЭНХБАЯРЫН ХЭРГИЙГ ХЯНАНА
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч асан До.Чулуунбаатар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Д.Дуламсүрэн, “Хэлон”, “Грийт интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийг өнөөдөр 09:00 цагаас Улсын Дээд шүүх хянан хэлэлцэнэ.
Улс төр

Н.Энхбаярын нарын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэж байна
Төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн мөнгийг хувьдаа завшсан, хээл хахууль авсан хэрэгт буруутгагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний хамсаатан болох До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэнэ.
Улс төр

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ МАРГААШ ДАХИН САНАЛ ХУРААНА
Хан-Уул дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгчийг сонгох дахин санал хураалтыг маргааш буюу бямба гарагт зохион байгуулахаар болжээ. Энэ шийдвэрийг тус дүүргийн Сонгуулийн тойргийн хорооноос гаргасан байна. Дахин санал хураалтыг амралтын өдөр зохион байгуулбал сонгогчдын ирц, идэвх сайн байна гэж үзсэн гэнэ.
Улс төр
ЧД-ийн 16-р хорооны Засаг дарга Жаргалсайхан МАН-ыг дугуйлж будсан саналын хуудас авч яваад баригджээ
Орон нутгийн сонгуульд ирц хүрээгүй хэсгийн хороодод маргааш дахин санал хураана. Дахин санал хураалтын өмнө өнөөх л булхай, луйварын шинжтэй зүйлүүд гарах болов. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Жаргалсайхан өнөөдөр сонгуулийн Тойргийн хорооноос МАН-аас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид болон МАН-ыг дугуйлж будсан саналын хуудас авч яваад Ардчилсан намын ажиглагч Баттулгад баригджээ.
Улс төр

Л.Гүндалай. Хөвсгөлд манай нам ялагдчихсан шүү дээ
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг Хөвсгөл аймгийн Засаг дарга болох нь гэж УИХ-ын сонгуулийн дараагаас л цуурсан. Гэвч үүнийг Л.Гүндалай няцаасаар ирсэн. Тэрээр, “Намайг манай аймгийн Ардчилсан намынхан орон нутгийн сонгуульд ч оролцуулаагүй. Чи битгий ирээрэй гэж хэлсэн. Тийм болохоор би сонгуульд оролцоогүй ш дээ” гэж орон нутгийн сонгуулийн дараахан хэлж байсан.
Улс төр

Р.Эрдэнэбүрэн: өнөөгийн тогтолцоо хөгжлийг нь боомилоод байна
Шинэчлэлийн Засгийн газрын хүндхэн ачааг үүрэлцэж буй яамдын нэг бол БХБЯ. Сүүлийн хэдэн жилд хурдацтай хөгжиж буй гэх энэ салбарт шийдэж, цэгцлэх олон асуудал бий. Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнтэй ярилцлаа.
Улс төр

НИЙСЛЭЛД 149 ХЭСГИЙН ХОРООНД МАРГААШ ДАХИН САНАЛ ХУРААНА
Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол гэсэн зургаан дүүргийн 149 хэсгийн хороонд сонгогчийн ирц хүрээгүй тул дахин санал хураана. Дүүргүүдийн сонгуулийн хороо энэ сарын 30-нд буюу маргааш дахин санал хураах шийдвэр гаргажээ. Дахин санал хураахад сонгогчийн ирцэд босго тогтоогоогүй учир хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялагчаар тодрох юм.
Улс төр


























