Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас хоёр шүүгч нэрээ татлаа
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрээ татжээ. Итгэл хүлээлгэж, нэр дэвшүүлсэн шүүгчдэд талархал илэрхийлснийг хүргэе.
Улс төр

УИХ-ын гишүүн асан Д.Арвин таалал төгсчээ
УИХ-ын гишүүн асан Дашжамцын Арвин хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Тэрбээр 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой.
Улс төр

О.Баасанхүү:Улстөрчид улс төрөөс арчигдахаасаа айж байна
УИХ дахь МАН-ын бүлгийн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төсөл өчигдрөөс эхэлж маргаан дэгдээв. Ажлын хэсгийнхний өгсөн мэдээллээр бол “Монгол Улсыг нэг тойрог гэж үзэн намууд 76 хүн нэр дэвшүүлнэ. Нэг иргэн нэг л нэр дэвшигчийг дугуйлах болно. Хамгийн олон санал авсан хүн нь УИХ-ын гишүүн болно” хэмээн тайлбарласан.
Улс төр

У.Хүрэлсүх Засаг дарга С.Амарсайханд орлогч нартаа нэн яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Нийслэлийн удирдлагуудтай “Хангарди” ордонд уулзалт хийсэн юм. Энэ үеэр иргэн Ж.Энхбат Ерөнхий сайдад шаардах бичиг гардуулж өгсөн билээ. Тэрхүү шаардах бичигт “Айлын зуслангийн байшин шатаж байхад селфиддэг, өөрийнхөө хүүхдийн пионерын зусланд ашиг сонирхлын зөрчлөөр гэрээ байгуулж мөнгө шилжүүлдэг, Авлига хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа, Шар айрагны шил хагалж бусдын биед халдсан зэрэг ёс зүйн доголдол гаргаж байсан Улаанбаатар хотын орлогч засаг даргаар ажиллаж байгааг дурдсан байв.
Улс төр

Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлжээ
Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлсэн байна.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 4-р сард БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэрээ манай хоёр улсын хил орчмын шар шорооны шуурга, цөлжилтийг бууруулах асуудлаар тус улсын дарга Ши Жиньпинтэй тухайлан ярилцсан нь богино хугацаанд ажил хэрэг болж, БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж байна.
Улс төр

Ж.Батбаясгалан: 50 га газар өгөх үүрэг өгөгдөөгүй, газар олгох шийдвэр огт гараагүй
Нийслэлийн удирдлагууд “Тяньжин Фүүдс” ХХК-д 50 га газар олгосон гэх асуудлаар албан ёсны мэдээлэл хийв. Мэдээллийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хийсэн юм.
Улс төр

Манай улс Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн УЗ-ийн гишүүнээр сонгогджээ
Бангкок хотноо энэ 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы үеэр тус комиссын харьяа байгууллага болох Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн сонгууль болжээ.
Улс төр

АН-ын зөвлөл ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэв
УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдрийн /2019-06-03/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлт, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Улс төр

950 гаруй автобусанд салбарын өнгөрсөн хоёр жилийн статистик мэдээллийг байршууллаа
“Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил”, Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой угтсан ажлын хүрээнд нийслэлийн Статистикийн газраас санаачлан иргэд, хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх, албаны тоо баримт, мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмжийн талаарх статистикийн тоон үзүүлэлтээр “инфографик мэдээлэл”-ийг цувралаар бэлтгэн гаргаж, нийтийн хүртээл болгож байгаа билээ.
Улс төр

“Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэгийн санаачилгаар “Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэлийн арга хэмжээг Төрийн ордны их танхимд өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн 9 дүүргээс ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн 1000 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.
Улс төр

Засгийн газрыг яаралтай огцруулах шаардах бичгийг УИХ-ын дэд даргад хүргүүллээ
УИХ-ын чуулганы үеэр өнөөдөр /2019-05-31/ Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын дэд дарга Энх-Амгаланд шаардах бичиг гардууллаа. Тэрбээр хэлэхдээ: "Өчигдөр /2019-05-30/ Ардчилсан намаас "Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал"-ыг орон даяар зохион байгуулсан.
Улс төр

Г.Занданшатар Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима-тай уулзаж, санал солилцов
Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сониноос Токио хотноо зохион байгуулж буй “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцож байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг энэ сарын 30-ны өдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима хүлээн авч уулзав.
Улс төр

Х.Баттулга: Сайн сурах чухал ч сайн хүн болох нь түүнээс илүү чухал юм шүү
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын урчуудын эвлэлийн хороо, “Ирээдүйн Монгол” ТББ хамтран “Монголын ирээдүй Миний ирээдүй” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.
6-9 нас, 10-14 нас, 15-18 насны ангилалд зохион байгуулсан уралдаанд нийт 1581 бүтээл ирснээс нийслэлийн дүүргүүдээс 887, орон нутгаас 694 хүүхэд өөрийн хүсэл мөрөөдөл, эх орон, байгаль экологи гээд олон сэдвийг хөндсөн зургаа ирүүлсэн юм.
Улс төр

УИХ-ын дарга “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцож үг хэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2019 оны 5 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд Японы эдийн засгийн нөлөө бүхий хэвлэл “Никкэй” сонины газраас зохион байгуулж буй 25 дахь удаагийн “Азийн ирээдүй” олон улсын форумд уригдаж, үндсэн илтгэгчээр оролцов.
Улс төр





























