Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас хоёр шүүгч нэрээ татлаа

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрээ татжээ. Итгэл хүлээлгэж, нэр дэвшүүлсэн шүүгчдэд талархал илэрхийлснийг хүргэе. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг "Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрээ татаж буйгаа илэрхийлэхийн дашрамд энэхүү өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албанд өөрсдийн бие даасан итгэл үнэмшлээрээ нэрийг минь дэвшүүлэн, итгэл үзүүлсэн шүүгч нараасаа хүлцэл эрж байна. Гэвч та бүхний үзүүлсэн энэ итгэл надад шударга ёсны үйлчилгээг иргэдэд хүргэх үйлс, шүүн таслах ажилдаа мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ дайчлан, шүүгчийн ёс зүйг чанд баримтлан ажиллах урам зориг өгсөн тул шүүгч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ. 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний өндөр хариуцлагатай албанд өөрсдийн итгэл үнэмшлээрээ Ц.Өрнөндэлгэр миний нэрийг дэвшүүлсэн шүүгч нартаа чин сэтгэлээсээ талархлаа.

Миний бие Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас нэрээ татаж буйгаа илэрхийлж, надад итгэл үзүүлсэн шүүгч нараасаа хүлцэл өчье” гэжээ.

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан