Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных

Ерөнхийлөгч Х.Баттулга Олон Улсын Парламентын Холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/ болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Улс төр

Цэцийн хурлыг эсэргүүцэж бандааштай жагсаж байна
МАХН, Хэнтий аймгийн МАХН-ын гишүүд дэмжигчид Хэнтий аймгийн 5000 сонгогчийн шаардлагыг Үндсэн хуулийн цэцэд дамжуулан өглөө. Үүнтэй зэрэгцэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хүчирхийллийн эсрэг тэмцэл илэрхийлж буй юм. Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Гантулгын асуудлаар хэлэлцэж байгаа билээ.
Улс төр

АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж, мэдэгдэл гаргалаа
УИХ дахь АН-ын зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Зөвлөлийн гишүүдийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулгын өнгөрөгч баасан гарагт УИХ-ын чуулганд хэлсэн УИХ өөрөө тарах ёстой гэсэн санаачилгыг дэмжиж, мэдэгдэл гаргаснаа танилцуулав.
Улс төр

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Монгол Улсад эхэллээ
Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр (2019.05.27) Төрийн ордноо эхэллээ.
Улс төр

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан эхэллээ
Хуралдаанаар “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” , “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоол, Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэнэ.
Улс төр

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар хамтдаа спортын бүтээн байгуулалттай танилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар өчигдөр “Азийн хүүхдүүд-2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны спортын бүтээн байгуулалтуудын ажлын явцтай танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэхээр ярилцав.
Улс төр

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД НҮБ-ЫН АНДЭЗНК-ЫН 75 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОНО
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бангкок хотноо 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын ээлжит 75 дугаар чуулганд оролцож, чуулганы даргаар ажиллана.
Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг хугацаанаасаа өмнө өөрөө тарахыг уриаллаа
УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан эхлээд удаагүй байна. Энэхүү хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Энэ удаад УИХ-ын чуулганд оролцож байгаа нь урьд нь гаргаж байсан саналаа дахин тавих гэж байгаа юм. 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон учир өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ.
Улс төр

Б.Хурц суллагдлаа
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр яллагдагч Б.Хурцын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.05.23/ хэлэлцжээ.
Улс төр

Д.Эрдэнэбат: Намайг яллагдагчаар татсан нь үнэн. Гэхдээ
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.
“Авлигатай тэмцэх газраас намайг тавдугаар сарын 21-ний өдөр дуудаж Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар прокурорын тогтоолоор яллагдагчаар татаж байгааг танилцуулсан. Яллагдагчаар тогтоол гарсан нь үнэн. Долоо хоногийн өмнө надаас гэрчийн мэдүүлэг авсан ч маш шуурхай хугацаанд яллагдагчаар татах прокурорын 75 тоот тогтоол гарсан байна.
Улс төр

Ерөнхий сайд аа, тэмцэх учиртай олигархууд чинь энэ байна
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал гурван хоногийн өмнө Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн.
Тодруулбал, “Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан. Одоо 1200 га газар л “Найрамдал”-д үлдсэн байна” гэж Ерөнхий сайд хэлж байв.
Улс төр

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ
1.Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал;
2.Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
3.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
Улс төр

Ирэх таван жилд 150 мянган айлыг тохилог орон сууцтай болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Манай улсын суурин хүн амын тоо 2023 онд 3 сая 463 мянга гаруй, өрхийн тоо 962 мянга гаруй болох тооцоо байдаг. Төв, суурин газарт 673 мянга гаруй өрх, эдгээрийн 70 орчим хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдрана гэж үзвэл дор хаяж 150 мянган орон сууц барих шаардлагатай.
Улс төр

Хөгжлийн банкийг шалгасан дүгнэлт, материалыг АТГ-т шилжүүллээ
Засгийн газраас Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах томоохон ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулан томилоод байсан юм. Ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монголбанк, Татварын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг төрийн байгууллагуудын албан тушаалтнуудын төлөөлөл багтан ажиллаж, нэгдсэн дүгнэлтийг гаргажээ.
Улс төр





























