Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
“Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэгийн санаачилгаар “Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэлийн арга хэмжээг Төрийн ордны их танхимд өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн 9 дүүргээс ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн 1000 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.

“Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НАМЭХ-ны тэргүүлэгчид болон Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдуудын гэргий нар хүрэлцэн ирлээ.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “НАМЭХ-ны тэргүүн, эмэгтэй хүнийхээ хувьд боловсрол, нийгмийн хамгаалал, хүний хөгжлийн асуудалд анхаарал хандуулж, төрийн тогтвортой бодлогын төлөө ажиллаж байна. Тухайлбал, оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, Монголын залуу үеийг мэдлэгтэй, хүмүүжилтэй, бодлоготой болгоход чиглэсэн “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачилж, тодорхой үе шатуудтай бодлого гарган амжилттай хэрэгжүүлж байна” гэлээ. Хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд “Монгол хатдын нууц товчоо” номыг бэлэглэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан