Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов

ТАНИЛЦ: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэхээр төлөвлөж байна. Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах, халдварын сэжигтэй хүнийг боомтод түр тусгаарлах өрөө, зорчигч, хилийн албаны ажилтныг заагласан шилэн хаалт, хүн хоорондын зай барих тэмдэглэгээ, туузан хаалт хийх зэргээр халдвар хамгааллын дэглэм мөрдөх бүх бэлтгэлээ хангаж эхэлжээ.
Улс төр

05 дугаар сарын 01-нээс хилээ нээхээр төлөвлөж байна
2021 оны 05 дугаар сарын 01-нээс хилээ нээхээр төлөвлөж, бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв. Тэрээр “Дотооддоо халдварын тоо нэмэгдэхгүй, дархлаажуулалт хэвийн үргэлжилж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж чадвал хилээ нээхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Ажлын хэсэг баруун, зүүн бүсийн хилийн боомтуудад ажиллаж эрсдэлийн үнэлгээ хийсэн.
Улс төр

Прокурор Ш.Нямдорж: Ерөнхий прокурор Сингапурын Дээд шүүхэд төлөөлөх эрх өгсөн
УИХ-ын гишүүн Сү.Батболдтой холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сингапур улсын шүүхэд болж өнгөрчээ.
Яагаад энэ шүүх хурал болсон, ямар учиртай гэхээр манай талаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Оюутолгой” нийлж, одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд, Чён Чү Ёон, Ким Хак Сёон нарыг “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой” төслөөр гэрээ байгуулж, нууцаар ашиг олсон байж болзошгүй асуудлаар шүүхэд хандсан юм.
Улс төр
ЭЛЧИН САЙДЫН ЗОВЛОН
Гадаадад суугаа манай Элчин сайд нар энэ өдрүүдэд Гадаад яамны сайдынхаа өгсөн үүргийг биелүүлж чадаагүйдээ бажгадаж суугаа аж! Хятад, Хойд Солонгос, Лаос, Вьетнамд суугаа Элчин сайд нарыг эс тооцвол шүү дээ! Гадаад харилцааны яамыг МАН-ын Ажлын албаны дарга толгойлсны хэрэг юусан билээ? Элчин сайд нарт үүрэг өгч, суугаа орныхоо гол гол намуудаар МАН-ын 100 жилийн ойд баяр хүргэсэн баярын цахилгаан олж явуулахыг даалгажээ.
Улс төр

Хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна
Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан хилийн боомтуудад КОВИД-19 халдвар хамгааллын дэглэм, аюулгүй байдал алдагдаж болзошгүй эрсдлийн үнэлгээ хийх үүрэг өгсний дагуу Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, бригадын генерал С.Баатаржаваар ахлуулсан ажлын хэсэг энэ оны 2-р сард ажиллаж, гурван чиглэлээр яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна.
Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: Монголчууд бид эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч эмчлэх хүндхэн сорилттой нүүр туллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэе.
Монгол Ардын Нам, “Эх орончдын баяр”-ын түүхт 100 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Тусгаар тогтносон Монгол Улс, Монголын ард түмний туулж өнгөрүүлсэн сүүлийн 100 жилийн түүх бол Монгол Ардын нам, түүнийг үүсгэн байгуулж эрслэн зүтгэсэн эх орончдын бүтээсэн бодит түүх юм. Өнөөдрийн Монгол Улсыг бидэнд үлдээхийн төлөө тэр үед салхи, шуурга сөрөн Монгол Ардын намыг байгуулалцаж, ирээдүйн гэрэл гэгээг тэр үед олж харсан эх оронч өвөг дээдэс, баатарлаг дайчид, ахмадуудаа мэхийн хүндэтгэж, гүн талархал илэрхийлье.
Улс төр

ЭХ ОРОНЧДЫН ӨДРӨӨР ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ
УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх болон УИХ-ын зарим гишүүд, МАН-ын гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөл Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.
Улс төр

МАН-ын 100 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ
МАН-ЫН 100 ЖИЛ, ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ
Тусгаар Монгол Улсын Бүрэн эрхт иргэн, Эрхэм хүндэт монголчууд аа,
Та бүхэндээ Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 100 жилийн ойн баяр, Эх орончдын өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Улс төр

Тусгай дугаарууд руу залгахаар утсаа авдаггүй, тодорхой хариулт өгдөггүй асуудлыг шуурхай шийдвэрлэ гэв
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан иргэдээс ирж буй дэлгүүрт хүүхэд оруулахгүй байгаа, тусгай дугаарууд руу залгахаар утсаа авдаггүй, авсан ч тодорхой хариулт өгдөггүй, өөр дугаар зааж өгдөг байдал, иргэд хотоос ПСР-ын шинжилгээ өгөөд гарсан атал зарим аймаг руу ороход 25 мянган төгрөгөөр ПСР-ын болон түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаарддаг зэрэг гомдлыг шуурхай шийдвэрлэн ажиллах үүргийг УОК-ын дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд өглөө.
Улс төр

Б.Батцэцэг:Спутник вакцины эхний хэсгийг 27-ны өдрийн Сеүл-Улаанбаатарын онгоцоор хүлээн авна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2 дугаар сарын 26-нд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд Хэвлэлийн хурал зохион байгуулж, цаг үеийн шуурхай асуудлаар хэвлэл, мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгөв. Тэрээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр ГХЯ идэвхи санаачилгатай ажиллахыг мэдэгдээд ГХЯ-ны вэб хуудасны шинэчлэлийн талаар ярив.
Улс төр

БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам БНСВУ-ын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад уламжилж, Монгол Улсад ажиллах хугацаандаа хэрэгжүүлэх таван зорилтыг тодорхойлж, удирдагчиддаа танилцуулсан гэдгээ хэллээ.
Улс төр

Ерөнхий сайд Куба улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхий сайд Мануэль Марреро Круз баяр хүргэж, амжилт хүссэн мэндчилгээг Элчин сайд уламжиллаа. Цар тахлын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, оны эцэс гэхэд 100 сая тун вакцин үйлдвэрлэн нийт хүн амаа дархлаажуулж, үлдсэн хэсгийг нь гадаадын улсуудад нийлүүлэхээр төлөвлөж байгааг хэлэв.
Улс төр

Сонгуулийн хороодод ажиллах ажилтны сургалтын цахим бүртгэл 3 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн хороонд сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг нээлттэй бүртгэсний үндсэн дээр томилон ажиллуулна.
Улс төр

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав. Түүх, соёл иргэншил, үндэс угсаагаараа холбогдсон хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг тууштай, тогтвортой хөгжүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн захидал ирүүлсэн Ерөнхий сайд А.У.Мамаевт талархал илэрхийлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилна гэдэгт итгэж байгааг уламжлахыг хүсэв.
Улс төр

Ерөнхий сайд Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Тэрээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”, дархлаажуулалтын талаар товч мэдээлэл өгч, БНФУ-ын Засгийн газар эрүүл мэндийн шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Чухал түнш Франц Улстай харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлов.
Улс төр

ЕРӨНХИЙ САЙД АВСТРАЛИ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Австрали Улсын Элчин сайд Дэвид Мэтью Восеныг хүлээн авч уулзав. Найрамдалт сайхан харилцаатай хоёр улс ойрын хугацаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулж, Өргөтгөсөн түншлэлийн харилцаагаа цаасан дээр буулган тунхаглах нь зүйтэй гэж үздэгээ Ерөнхий сайд илэрхийлэв.
Улс төр

Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийг болон аж ахуйн нэгжүүдээ дэмжих тал дээр баримталж буй бодлого, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Улс төр

Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томиллоо
Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Э.Болормааг томиллоо. Э.Болормаа нь эдийн засагч мэргэжилтэй. АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай юм.
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модид захидал илгээв
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭРХЭМСЭГ НОЁН НАРЕНДРА МОДИ ТАНАА
Шинэ Дели Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа,
Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг шуурхай хүлээн авч, анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар олгосонд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Танд болон энэтхэгийн ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Улс төр

























