Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Ерөнхий сайд Куба улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхий сайд Мануэль Марреро Круз баяр хүргэж, амжилт хүссэн мэндчилгээг Элчин сайд уламжиллаа. Цар тахлын нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, оны эцэс гэхэд 100 сая тун вакцин үйлдвэрлэн нийт хүн амаа дархлаажуулж, үлдсэн хэсгийг нь  гадаадын улсуудад нийлүүлэхээр төлөвлөж байгааг хэлэв.

Харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлж, Ерөнхий сайд Мануэль Марреро Круз-д мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсэв. Өндөр, дээд түвшний айлчлал харилцаанд чухал ач холбогдолтой гэж үздэгээ тэмдэглэв. Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэх хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгуулж, “Монголын нууц товчоо”-г испани хэлээр дахин хэвлүүлэн, сэтгүүл, телевизийн нэвтрүүлгийн хэд хэдэн тусгай дугаар гаргасныг дурдав.

Уулзалтын үеэр худалдаа, эдийн засаг, гадаад харилцаа, хууль зүй, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, анагаах ухаан, биотехнологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан