Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
05 дугаар сарын 01-нээс хилээ нээхээр төлөвлөж байна

2021 оны 05 дугаар сарын 01-нээс хилээ нээхээр төлөвлөж, бэлтгэлээ хангаж эхэлсэн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийв. Тэрээр “Дотооддоо халдварын тоо нэмэгдэхгүй, дархлаажуулалт хэвийн үргэлжилж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж чадвал хилээ нээхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Ажлын хэсэг баруун, зүүн бүсийн хилийн боомтуудад ажиллаж эрсдэлийн үнэлгээ хийсэн. Хил нээх нь дан ганц манай улсаас хамаарахгүй, бэлтгэлээ хангаж, тооцоо судалгаа гаргахаар ажиллаж байна. Хилийн орчимд халдвар хамгааллын нөхцөлийг сайжруулж эхэлсэн” гэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























