Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов

Баатар дарга автобусаар хөл дүүжлэх нь
Төрийн 60 мянган албан хаагч энэ сарын 25-наас эхлэн ард түмэнтэйгээ хамт нийтийн тээврээр үйлчлүүлэх нь. Гэхдээ энэ нь сайн дурын үндсэн байх ёстой хэмээн өчигдөр хуралдсан НИТХ-ын ээлжит бус II хурлын үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэллээ. Тэрээр хичээлийн шинэ жил эхлэн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх гэж байгаатай холбогдуулан түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээ авахаар болжээ.
Эдийн засаг

“Цалингийн зээл авъя дарга аа”
Ийм хүсэлт барьсан албан хаагч хаа сайгүй олширч буй нь лав. Алдрай жаахан багачуул, авьяаслаг хөөрхөн охид хөвгүүд, авхаалжтай сайхан залуус удахгүй эрдмийн өргөөгөө зорино. Тэдний хувьд хичээлийн жил бүхнийг шинээр эхлүүлж буй мэт санагдаж, урам зориг, хүсэл тэмүүлэл, баяр хөөрөөр дүүрэн хичээлдээ яарах бол эцэг эхчүүдийн хувьд шаардлагатай хичээлийн хэрэгслийг нь хэрхэн, яаж авч өгөх вэ хэмээн толгойгоо гашилгана.
Эдийн засаг

Орхоны хөвөөнд ногооны талбай усанд автжээ
-Сэлэнгэ аймгийн Хушаат суманд хэчнээн га талбайд, хэдэн өрхийн тариалсан хүнсний ногоо үерт алдаад байна вэ?
-Урьдчилсан байдлаар 48 айлын 45 га талбай үерт автсан хэмээн тооцоолж байна. Гэхдээ энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Дээрх тоо бол сумын хэмжээнд тариалсан ногооныхоо 50 хувийг үерт алдлаа гэсэн үг. Энэ тоо цаашид хэр их өсөхийг хэлж мэдэхгүй байна.
Эдийн засаг

Хотоо дахин төлөвлөтөл газар олгохгүй
Хүүхдүүдийг тоглох талбайгүй, оршин суугчдыг нар үзэх ямар ч бололцоогүй болтол нь барилга барьсан, явган хүний замыг эвдсэн, өмчилж авсан, газрыг нь хууль бусаар дээрэмдсэн, замын трасстад орох нэрийдлээр эзэмшлийн газраас нь хөөсөн гэж бухимдсан иргэд өчигдөр Нийслэлийн иргэний танхимд цуглажээ.
Эдийн засаг

Хот вант улс болох уу
Улаанбаатар хотыг бие даалгая гэсэн санал өнгөрсөн жил олонтаа гарч байсан. Учир нь, хот олсон орлогоо улсад бүтэн тушаагаад өглөгч хүн өөртөө хоосон гэгчээр юу ч үгүй хоцордог. Төсвөө бүрэн захиран зарцуулах эрхгүйгээс хотод зам, барилга, гэрэлтүүлэг, тохижилт гэх мэт ажил хийх болохоор эргээд улсаасаа мөнгө гуйж, цаг алддаг.
Эдийн засаг

Их тойруугийн замын ачааллыг 20 хувь бууруулна
Нийслэлийн иргэдийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлдэг асуудал бол замын бөглөрөл, түгжээ. Иймд дээрх асуудлыг хэрхэн шийдэх талаар НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж автозамын ачааллыг зохицуулахын тулд автомашины улсын дугаарын сүүлийн орны цифрээр ялган ажлын өдрүүдэд 07.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргасан байна.
Эдийн засаг




























