Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Японы Шизүока мужаас агаарын бохирдлоо хэрхэн бууруулсныг нь суралцана
Нийслэлийн агаарын бохирдлыг буруулах сангийн урилгаар Япон улсын Шизүоко мужийн Шизүокза хотын иргэдийн хурлын төлөөлөгчид өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулгатай уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэл хотын санаа зовоосон асуудлын нэг бол агаарын бохирдол. Манай нийслэл 1.2 сая хүн амтай. Агаарын бохирдол маш ихтэй. Агаарын бохирдлыг бууруулах тал дээр шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр ирсэн, АНУ-ын Мянганы сорилтын сантай хамтран цэвэр агаар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа мөн Япон улсын Жайка төсөлтэй ч хамтран ажиллаж байгаа” гэдгээ дуулгалаа.
Мөн нийслэлийн агаарын бохирдолын эх үүсвэрийн 60 хувь нь гэр хороололоос үүдэлтэй. байдаг. Тиймээс гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх тал дээр илүү анхааран ажиллаж байна гэдгээ хэлсэн юм. Үүний дараа Япон улсын Шизүока мужын төлөөлөгчид “Биднийг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Япон улс агаарын бохирдол болон хөрсний бохирдолтой тэмцэхэд онцгой анхаарч ирсэн. Тэр утгаараа агаарын бохирдолыг бууруулах зорилгоор маш өндөр ажиллагаатай тенхик технологийг бид нэвтрүүлж чадсан юм. Тиймээс та бүхэнтэй агаарын бохирдолыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэлээ. Уулзалтын төгсгөлд НИТХ-ын дарга Д.Баттулга “Танай улсын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга замуудтай танилцуулахаар тус муж руу ажлын хэсэг явуулъя. Бидний цаашдын хамтын ажиллагааны эхлэл өнөөдөр ийнхүү тавигдаж байна хэмээн үзэж байна, Монгол орон бол хөгжих бүрэн боломжтой улс, харин Япон бол өндөр техник технологийг нэвтрүүлж чадсан орон. Тиймээс энэ хоёрыг хослуулан ажиллахад бид үр дүнд хүрч чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж онцоллоо.

Б.Болор
0 Сэтгэгдэл