Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Ажлаасаа халагдсан гэрэл зурагчин даргаа АТГ-т өгчээ
АТГ-ынхан Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж эхэлжээ. Тэднийг байгууллагад 23 сая 750 мянган төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасан зүйл ангиар буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ.
Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр  “Намайг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн. 2008 оны тавдугаар сараас эхлэн Гэрлэх ёслолын ордон “Кодак дурсамж” нэртэй хувийн гэрэл зургийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингээд энэ байгууллагын захирал буюу зурагчин Сүх-Очир  бидэнтэй хамтран ажиллаж эхэлсэн. Гэтэл тэр хүн ажлын байрны дүрэм журмыг удаа дараа зөрчин, ажлын байранд архидан согтуурах нь ихэссэн учир өнгөрсөн зургадугаар сарын 18-нд хамтран ажиллах гэрээгээ цуцалсан юм. Сүх-Очир хамтран ажиллах гэрээ цуцалсан өдөр намайг АТГ-д шалгуулахаар өгсөн юм билээ. АТГ-ынхан надаас байцаалт авсан. Би буруугүй болохоор айхгүй байна” хэмээлээ.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан