Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов

“Жаст Ойл” ХХК дизель түлшний үнээ буурууллаа
Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахын тулд Засгийн газар болон Монгол банкнаас нефть импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл өгсөн байтал гэрээнд заасан үүргээ зөрчсөн “Шунхлай” ХХК-иас 21 тэрбум төгрөгийг эргүүлэн татаж, хүүг зах зээлийн ханшаар авах хүсэлтийг ШӨХТГ-аас Монгол банкинд хүргүүлээд байгаа тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлсэн билээ.
Эдийн засаг

Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт амжилттай хэрэгжиж байна
Шинэчлэлийн Засгийн газрын ажилтай орлоготой Монгол хүн мөрийн хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогчдын захилга, эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 4817 иргэн хот, хөдөөгийн мэргэжил сургалтын 56 төвд суралцаж байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар хотод 18, орон нутагт мэргэжил сургалтын 38 төв иргэдийг мэргэжилтэй болгохоор бэлтгэж байна.
Эдийн засаг

Баянхонгор таван ихэр хурга мэндэлжээ
Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Далдын хөх ганга гэдэг газарт хаваржиж байгаа О.Нямсүрэнгийн хотонд энэ сарын 18-нд таван ихэр хурга гарчээ. Нутгийн олон таван ихэр хургыг маш их бэлгэшээж, мал өсөх нь хэмээн баярлаж байгаа аж. Энэ жилийн тухайд таван ихэр төл хүлээж авсан нь анхны тохиолдол биш юм
Эдийн засаг

Монгол Улс Европын холбооны зах зээлд гарна
”Европын Холбооны худалдааны өдрүүд” Улаанбаатар хотноо өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Хоёр өдрийн энэ арга хэмжээнд оролцогч талууд Монголын компаниуд ЕХ-ны зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд тавьдаг шаардлагуудын талаар танилцуулга мэдээлэл авч, тэдгээр шаардлагыг хангахад Европын холбооны зүгээс хэрхэн яаж дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түүнчлэн Монголын төр болон хувийн хэвшлийнхэнтэй харилцан үр өгөөжтэй түншлэл бий болгох чиглэлээр харилцан ярилцана.
Эдийн засаг

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Орхон, Булган аймагт ажиллалаа
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган аймагт ажиллаж, Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн танхимын сургалтын явцтай танилцаж, дадлагад гарах болсон суралцагчидтай уулзан суралцах явцад гарч буй хүндрэл, бэрхшээл, багш нарын заах арга зүй, тэдний ажиллах орчны талаарх санал бодлыг нь сонслоо.
Эдийн засаг

А.Ариунболд: Дараа төлбөрт хэрэглэгчийн барьцааны мөнгийг компанид бус банкинд байршуулж, хүү тооцох ёстой
Нийт хэрэглэгчдийн тал хувь нь 60 секундээс бага хугацаагаар ярьдаг гэсэн судалгаа байсан. Үүний дагуу л төрийн байгууллагууд Мобиком компанитай уулзаж шийдсэн. 30 секунд ярьчихаад 60 секундийн төлбөр өгч байгаа нь шударга бус юм гэж үзсэн шүү дээ.
Эдийн засаг

“Шунхлай” компани шуналаасаа болж, зээлсэн мөнгөө хэд дахин нугалж төлнө
Шатахуун импортлогч компаниуд шатахууныхаа үнийг дураараа нэмж иргэдийн халаасыг уудалдаг гэдэг нь нэгэн жишээгээр батлагдав. Өнгөрсөн долоо хоногт “Шунхлай” компани шатахууны жижиглэнгийнхээ үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлсэн ч төд удалгүй буцаасан. Энэ нь мэдээж үндэслэлгүй нэмсэн байсан болохоор тэр.
Эдийн засаг

Хот, хөдөөд нийтдээ 4817 мэргэжилтэй ажилтан бэлтгэгдэж байна
Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогчдын захиалга, эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, эхний ээлжийн 4817 суралцагч хичээлдээ ороод байгаа. Эдгээр суралцагчид эхний 2 сар танхимын сургалтад хамрагдаж байгаа бол ирэх сарын 1-ээс гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагууддаа очиж дадлагын хичээлээ эхлэх юм.
Эдийн засаг
Ан агнууртай холбоотой журмуудыг шинэчлэв
2011 онд Монгол Улсын Засгийн газраас “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-ыг тогтоож байсан ч “Амьтны тухай” хууль шинэчлэн батлагдаж, зарим өөрчлөлт орсон учраас тус журмыг шинэчлэх шаардлагатай болжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам”-ыг шинэчлэн баталлаа.
Эдийн засаг

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөөс сургамж авахсан
Хавар цаг айлчлан ирж салхи савир эхэлж байх шив дээ. Хаврын хавсарга, хавирга нэвт үлээж, дээвэр туурга дэрвүүлж эхлэхтэй хамт улс төрийн синдром гэдэг хаврын тэмцэл эхлэх нь. Энэ бол өмнөх Засгийн газрын эхлүүлсэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах гэж өргөдлөө өгөөд, урьдчилгаагаа төлчихсөн айлын иргэд.
Эдийн засаг

ХАВРЫН САВЛАГАА
Монголбанкнаас инфляцыг энэ оны эцэс гэхэд найман хувьд хүргэнэ гэсэн амлалт аваад ажиллаж байгаа. Ямар ч байсан оны эхний хоёр сарын статистик мэдээгээр инфляц буурч байгаа гэдэг дүн гарлаа. Гэвч статистик үзүүлэлтэд тэр бүр итгэхээ байчихсан ард түмний хувьд энэ бол тийм ч бодит мэдээлэл болж сонсогдохгүй байгаа юм.
Эдийн засаг

Аялал жуулчлал хөгжүүлэх чадамжаараа Монгол Улс 140 орноос 99-д оржээ
Дэлхийн эдийн засгийн форум (World Economic Forum)-ын судалгааны хэсэг 2013 оны аялал жуулчлалын салбарынх нь чадамжийн индексээр 140 орныг жагсаахад Монгол Улс 99-д оржээ. Ийм дүнг тус байгууллага хоёр жилд нэг удаа гаргадаг юм байна.
Эдийн засаг

“Шунхлай” компани шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр нэмжээ
Нефть импортлогч компаниудаас “Шунхлай” компани борлуулж байгаа шатахууныхаа үнийг тус бүрт нь 50 төгрөгөөр нэмжээ. Өчигдөр 18 цагаас эхэлж нэмсэн гэнэ. Харин бусад шатахуун түгээх станциуд нэмсэн эсэхийг судлахаар 32-ын тойрог, Баянбүрд орчимд байрлах ШТС-иудаар орлоо. 32-ын тойргийн замын уулзварын баруун талд “Шунхлай” компанийн ШТС байдаг аж.
Эдийн засаг
ХАА-н биржид арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо
Санхүүгийн зохицуулах хороо “Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн тусгай зөвшөөрлийн түр журам”-ыг батлаад байсан. Журам батлагдсантай холбогдуулан хуулийн этгээдүүдээс ХАА-н бирж дээр арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч дуусчээ.
Эдийн засаг





























