“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт амжилттай хэрэгжиж байна
Орчин цагт нийгэмд хэрэгцээгүй мэргэжлийн диплом өвөртлөх үү, эрэлт хэрэгцээтэй мэргэжил, ажлын байрны эзэн болох уу гэсэн сонголт залуусын өмнө тулгарч байна. Нэг үе, их дээд сургууль төгсч, хуульч, эдийн засагч, эрх зүйчийн диплом өвөртөлж байсан бол харин одоо эх орны бүтээн байгуулалтад оролцож, мэргэжилтэй ажилтан болох сонирхолтой болж. Үүнийг үндэслэн Шинэчлэлийн Засгийн газрын ажилтай орлоготой Монгол хүн мөрийн хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогчдын захилга, эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 4817 иргэн хот, хөдөөгийн мэргэжил сургалтын 56 төвд суралцаж байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар хотод 18, орон нутагт мэргэжил сургалтын 38 төв иргэдийг мэргэжилтэй болгохоор бэлтгэж байна.
МСҮТ-д суралцаж байгаа иргэдийн нөхцөл байдалтай танилцахаар Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехникийн коллежоор орлоо. Тус сургуульд оёдол, барилгын цахилгаан, авто, уул уурхайн гэсэн чиглэлээр 58 суралцагчийг сургаж байгаа аж. Дээрх иргэдийг ажил олгогч 15 аж ахуйн нэгжийн захиалгаар суралцуулж байгаа юм байна. Тус сургуулийн оёдлын ангиан суралцагчидтай уулзлаа. Энэ ангид 12 хүн суралцдаг байна. Долоо хоногийн 32 цагийн онолын хичээл үзэж байгаа аж. Харин ирэх сарын 1-нээс захиалагч байгууллагадаа дадлагын ажил хийх юм байна. Мэдээж энд суралцах хугацаандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа юм. Дээрээс нь хоол, унаа, дотуур байрны гээд боломжийн мөнгө авчихдаг аж. Харин сургуулиа төгсөөд баталгаатай ажлын байраар хангагдана гэдэг хамгийн том зүйл. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийн 13 хувийг Оюутолгой компани гаргаж байгаа гэнэ. Энэ мэтээр Хөдөлмөрийн яамнаас санаачлан хэрэгжүүлж байгаа мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын давуу талууд олон байна.
Харин сайны хажуугаар саар гэгчээр ийм боломжийг алдаж байгаа харамсалтай тохиолдол байгааг тус сургуулийн багш нар биднээс нуугаагүй юм. Учир юу гэвээс, суралцана гэж бүртгүүлчихээд хичээлээ таслаад ор сураггүй алга болсон хүн цөөнгүй байгаа хэлсэн. Тухайлбал, тус сургуулийн цахилгааны инженер бэлтгэх ангид анх 20 хүн суралцаж байж. Харин өнөөдрийн байдлаар 12 хүн л тогтвортой суралцаж байна.

Энэ бүхнээс үндэслэн хөтөлбөрийн хоёрдугаар шат буюу ирэх сарын 1-нээс авах эсэлтэд дөрвөн талт гэрээ байгуулах юм байна. Хэрэв гэрээ зөрчсөн тохиолдолд тухайн суралцагчийг сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна гэдгийг албаныхан хэлж байв.
Албаны хүмүүсийн хэлж байгаагаар ажилтан бэлтгүүлэхээр захилга өгсөн аж ахуйн нэгжүүдийн хувьд уул уурхай, барилга, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт ажилтан бэлтгүүлэх сонирхол их, энэ чиглэлийн захиалга ч багагүй байгаа гэнэ. Тиймээс цаашид эрэлттэй байгаа мэргэжлээр богино хугацаанд мэргэжилтэн бэлтгэх нь.
Орчин цагт нийгэмд хэрэгцээгүй мэргэжлийн диплом өвөртлөх үү, эрэлт хэрэгцээтэй мэргэжил, ажлын байрны эзэн болох уу гэсэн сонголт залуусын өмнө тулгарч байна. Нэг үе, их дээд сургууль төгсч, хуульч, эдийн засагч, эрх зүйчийн диплом өвөртөлж байсан бол харин одоо эх орны бүтээн байгуулалтад оролцож, мэргэжилтэй ажилтан болох сонирхолтой болж. Үүнийг үндэслэн Шинэчлэлийн Засгийн газрын ажилтай орлоготой Монгол хүн мөрийн хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яамнаас санаачлан ажил олгогчдын захилга, эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 4817 иргэн хот, хөдөөгийн мэргэжил сургалтын 56 төвд суралцаж байгаа юм. Тодруулбал, Улаанбаатар хотод 18, орон нутагт мэргэжил сургалтын 38 төв иргэдийг мэргэжилтэй болгохоор бэлтгэж байна. МСҮТ-д суралцаж байгаа иргэдийн нөхцөл байдалтай танилцахаар Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалын политехникийн коллежоор орлоо. Тус сургуульд оёдол, барилгын цахилгаан, авто, уул уурхайн гэсэн чиглэлээр 58 суралцагчийг сургаж байгаа аж. Дээрх иргэдийг ажил олгогч 15 аж ахуйн нэгжийн захиалгаар суралцуулж байгаа юм байна. Тус сургуулийн оёдлын ангиан суралцагчидтай уулзлаа. Энэ ангид 12 хүн суралцдаг байна. Долоо хоногийн 32 цагийн онолын хичээл үзэж байгаа аж. Харин ирэх сарын 1-нээс захиалагч байгууллагадаа дадлагын ажил хийх юм байна. Мэдээж энд суралцах хугацаандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байгаа юм. Дээрээс нь хоол, унаа, дотуур байрны гээд боломжийн мөнгө авчихдаг аж. Харин сургуулиа төгсөөд баталгаатай ажлын байраар хангагдана гэдэг хамгийн том зүйл. Эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийн 13 хувийг Оюутолгой компани гаргаж байгаа гэнэ. Энэ мэтээр Хөдөлмөрийн яамнаас санаачлан хэрэгжүүлж байгаа мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын давуу талууд олон байна.
Харин сайны хажуугаар саар гэгчээр ийм боломжийг алдаж байгаа харамсалтай тохиолдол байгааг тус сургуулийн багш нар биднээс нуугаагүй юм. Учир юу гэвээс, суралцана гэж бүртгүүлчихээд хичээлээ таслаад ор сураггүй алга болсон хүн цөөнгүй байгаа хэлсэн. Тухайлбал, тус сургуулийн цахилгааны инженер бэлтгэх ангид анх 20 хүн суралцаж байж. Харин өнөөдрийн байдлаар 12 хүн л тогтвортой суралцаж байна.

Энэ бүхнээс үндэслэн хөтөлбөрийн хоёрдугаар шат буюу ирэх сарын 1-нээс авах эсэлтэд дөрвөн талт гэрээ байгуулах юм байна. Хэрэв гэрээ зөрчсөн тохиолдолд тухайн суралцагчийг сургуулиас хөөх хүртэл арга хэмжээ авна гэдгийг албаныхан хэлж байв.
Албаны хүмүүсийн хэлж байгаагаар ажилтан бэлтгүүлэхээр захилга өгсөн аж ахуйн нэгжүүдийн хувьд уул уурхай, барилга, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт ажилтан бэлтгүүлэх сонирхол их, энэ чиглэлийн захиалга ч багагүй байгаа гэнэ. Тиймээс цаашид эрэлттэй байгаа мэргэжлээр богино хугацаанд мэргэжилтэн бэлтгэх нь.
0 Сэтгэгдэл























