Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Монгол Улс Европын холбооны зах зээлд гарна
"Европын Холбооны худалдааны өдрүүд" Улаанбаатар хотноо өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Хоёр өдрийн энэ арга хэмжээнд оролцогч талууд Монголын компаниуд ЕХ-ны зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд тавьдаг шаардлагуудын талаар танилцуулга мэдээлэл авч, тэдгээр шаардлагыг хангахад  Европын холбооны зүгээс хэрхэн яаж дэмжлэг, туслалцаа үзүүлэх, түүнчлэн Монголын төр болон хувийн хэвшлийнхэнтэй харилцан үр өгөөжтэй түншлэл бий болгох чиглэлээр харилцан ярилцана.    
 
Монголын талаас Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, түүний гишүүн компани, мэргэжлийн холбоод, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөлөл оролцож холбогдох мэдээлэл, танилцуулга хийх юм.  
 
Европын Холбооны талаас Европ руу бараа бүтээгдэхүүн экспортлогчдод зориулан 2004 байгуулсан “EU Export Helpdesk” мэдээллийн нэг цэгийн онлайн үйлчилгээний алба, ЕХ-ны Худалдааны ерөнхий газар, ЕХ-ны Төлөөлөгчийн газраас мэдээлэл, танилцуулга хийнэ. Уг арга хэмжээнд ЕХ-ны гишүүн орнууд, Европын бизнесийн төлөөлөл нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа нь хамтын хүчин чармайлтын ач холбогдлыг илүү тодотгон өгч байна.
 
“Европын Холбооны худалдааны өдрүүд” нь ЕХ, Монгол Улсын хоорондын Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт (ТХАХ) орсон худалдааны талаархи заалтуудын хэрэгжилтийн эхлэлийг тавьж өгч байгаа юм. Хамтын ажиллагааны бүхий л талыг хамарсан Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт Европын Комиссын Ерөнхийлагч ноён Баррозог Монгол Улсад айлчлах үеэр буюу 3-р сарын 23-нд талууд гарын үсэг зурах юм.
 
“Европын Холбооны худалдааны өдрүүд” арга хэмжээг Европын Холбоо, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байна. Энэ арга хэмжээг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ЕХ-ны Худалдааны ерөнхий газар, ЕХ-ны санхүүжилтээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хэрэгжүүлж буй “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл” зэрэг байгууллагууд санхүүжүүлж  байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан