Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
“Шунхлай” компани шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр нэмжээ
Нефть импортлогч компаниудаас “Шунхлай” компани борлуулж байгаа шатахууныхаа үнийг тус бүрт нь 50 төгрөгөөр нэмжээ. Өчигдөр 18 цагаас эхэлж нэмсэн гэнэ. Харин бусад шатахуун түгээх станциуд нэмсэн эсэхийг судлахаар 32-ын тойрог, Баянбүрд орчимд байрлах ШТС-иудаар орлоо. 32-ын тойргийн замын уулзварын баруун талд “Шунхлай” компанийн ШТС байдаг аж. Тэд үнээ өчигдөр орой нэм гэсэн үүрэг өгсний дагуу нэмсэн гэж байна. Тэгвэл эл ШТС-ийн эсрэг талд байрлах М-ойл компанийнхан хараахан нэмээгүй байна. Үнээ нэмэх эсэхийг тодруулахад, “Бидэнд хараахан мэдэгдээгүй байна” гэснээс өөр хариу өгсөнгүй. Тэдний хувьд Монгол Улсын нефтийн салбарын хувь заяа ямар байгаа тухай мэдээлэл ч байхгүй бололтой.
Ийн наашаа гуравдугаар сургуулийн уулзвар чиглэж замд байрлах “Содмонгол”-ын ШТС-ын үнийн самбарыг харвал хэвэндээ байна. Мөн Баянбүрд автобусны буудлын дэргэд байрлах ШТС ч үнээ хараахан нэмээгүй байна.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр гэж “Шунхлай” компани үнээ нэмлээ гээд бусад  нь ч ялгаагүй нэмэх нь дамжиггүй. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх биз. Инфляцийг нэг оронтой тоонд оруулна гэсэн амлалт үүгээр цэглэгдэх вий дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан