ЦАГ АГААР: Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 3-5 хэм хүйтэн
Мега төслийг хэрэгжүүлэхэд авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгөв
Нийт 3559.4 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ
ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
"МАТЕМАТИКИЙН 1000 БОДЛОГО' НЭЭЛТТЭЙ НИЙТЛЭГДЛЭЭ
СЕХ: Намуудад төрөөс олгох санхүүжилтийг эцэслэн тогтоолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Монголд хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна
Одойчуудын тосгон
Хятадын баруун өмнөд Сычуань мужийн Янгси тосгоныг одойчуудын тосгон гэж болно. Энэ тосгоны оршин суугч 80 хүний 40 хувь болох 36-гийнх нь хамгийн өндөр нь 1,15 см бол намхан нь ердөө 64 см гэнэ. Ийм намхан хүүхэд өнөө ч төрсөөр байгаа ч үүний нууцыг хэн ч тайлж чадаагүй байна.

Тосгоны хүмүүсийн яриагаар бол олон жилийн өмнө тэдний аз жаргалтай амьдралыг бусниулсан нэг явдал болсон нь зуны нэг шөнө учир нь үл мэдэгдэх өвчин гарч 5-7 насны хүүхдүүд нэрвэгдсэн гэнэ. Ингээд тэр өвчилсөн хүүхдүүдийн өсөлт нь зогсч намхан хэвээрээ үлджээ. Зарим нь бүр өвчнөөсөө болж тахир дутуу ч болж.

Эрдэмтэд, эмч нар тосгонд нэг биш удаа ирж ус, хөрс, үр тариаг нь, өвчилсөн хүмүүсийг судалж шинжилсэн ч нууцыг нь тайлж чадаагүй гэнэ. Энэ явдал бүр 60 жилийн өмнө болсон ч өнөө хүртэл хэн ч нууцыг нь тайлаагүй л байгаа юм байна.

1985 он гэхэд энэ тосгонд 119 одой хүн амьдарч байжээ. 1951 онд тохиосон тэр өвчин эндхийн хүмүүсийн ДНК-д нөлөөлснөөр удамшин ийм болж гэсэн хар таамаг л байдаг байна.

Өөр нэг таамаг нь нутгийн хүмүүсийн яриагаар бол энд амьдарч байсан Ван овогт нэгэнд сонин хөлтэй хар яст мэлхий байсан гэнэ. Хүмүүс түүнийг суллаж тавь гэж ятгаж байсан ч зарим нь алахыг зөвлөж эцэст нь өнөөх яст мэлхийг алаад шарж, махыг нь идэцгээсэн байна.
Тосгонд өвчин нүүрлэхэд хүмүүс өнөөх яст мэлхийг санаж түүнээс л боллоо гэж итгэцгээжээ.

Үүнээс гадна арай үнэмшилтэй таамаг байдаг нь олон жилийн өмнө хятадыг эзэлж байсан япончуудын үлдээсэн ямар нэгэн хорт хий байгаа байх гэдэг байна. Гэхдээ япончууд энэ тосгонд хүрч чадаагүй болохоор үүнд итгэх бас хэцүү. Юутай ч нэгэн тосгонд ийм олон одой байдаг нь сонин.

0 Сэтгэгдэл