Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ГЭРЭЭТ КОМПАНИУДАД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙВ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой хуулийн биелэлтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах, эсэх талаар гишүүд асуулт асууж, санал хэлэв.Гишүүд орон сууц нь хүний анхдагч хэрэгцээ гэдгийг тодотгоод цаашид анх удаа байр авч буй иргэдийг татвараас чөлөөлөх, харин  арилжааны зориулалтаар 2, 3 дахь орон сууцаа авч байгаа хүмүүст татвар ногдуулах талаар судлах, гарц гаргалгаа олох, мөн жилдээ хэдийн хэрийн үнэлгээтэй үл хөдлөхийн хөрөнгийн борлуулалт хийгдэж, үүнээс улсад хэчнээн төгрөгийн орлого төвлөрдгийг илүүтэй лавлав.Ажлын хэсгээс "Орон сууцыг эзэмшиж байгаа хугацаанд тухайн иргэнд ямар ч татваргүй ногдуулдаггүй, 2.0 хувийн татвараас нь бүрэн чөлөөлдөг. Гэхдээ тухайн иргэн байрандаа өөрөө амьдарсан уу, эсвэл ах дүүсдээ түрээсэлсэн үү, бүр хүнгүй байсан уу гэдгийг байраа зарах үед нь татварын байгууллага тодорхойлоход тун хүндрэлтэй байдаг" хэмээн хариулж байлаа.

Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар нийт 41149 үл хөдлөх хөрөнгө борлуулсан статистикт үзүүлэлт байдгаас 32933  нь орон сууц байсан. Мөн нийт 5.7 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгө борлуулснаас 4.6 их наяд төгрөг нь орон сууцны борлуулалт эзэлдэг. Энэ хүрээнд 115.4 тэрбум төгрөгийн татвар төлөгдсөнөөс 93.7 хувийг нь орон сууцтай холбоотой татвар эзэлдэг гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгөв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа үл хөдлөх хөрөнгүүдийнхээ үнэлгээний суурь асуудлыг эхлээд ярих шаардлагатай гээд Сангийн яам холбогдох хуулийн төслөө боловсруулж, Улсын Их Хурлаар яаралтай хэлэлцүүлэхийг анхааруулж байлаа. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн  хэрэгжилтийг хангах, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжууд, татвартай холбоотой нөхцөл шалтгаанууд, уг асуудалтай холбоотой төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, асуудлыг өргөн хүрээнд нарийн судлахад онцгойлон анхаарч, ажиллахыг хүслээ.Ингээд Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудалтай холбогдох хуулийн биелэлтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжлээ.

Байнгын хорооны тогтоолын төсөлд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Р.Батболд, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Ч.Номин, Б.Түвшин, Да.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан