Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ХУДАЛДААГ ДЭМЖИХ АЖЛЫН ХЭСЭГ ГАНЦМОД БООМТОД АЖИЛЛАЖ БАЙНА "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 10.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 268.8 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд олон нийтээс санал авч байна Даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-нд Б.Мөнхжин, Б.Анужин, Ц.Цацрал нар өрсөлдөж байна
Шинэхэн үйлдвэрлэгч “Өв Соёл Үйлдвэр” ХХК “Намрын ногоон өдрүүд-2025” үзэсгэлэнд оролцож байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-2025” үзэсгэлэн худалдаанд үндэсний өвөө дээдлэгч “Өнөд Өвлөгдөх Үндэсний Брэнд Өв Соёл” уриатай гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Өв Соёл Үйлдвэр” ХХК анх удаагаа үндэсний үйлдвэрлэгч компаниудтай нэгдэн оролцож байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнөөр УИХ-аас хүнсний хангамж, аюулгүй байдлыг дэмжих зорилгоор 36-р тогтоолыг баталсан байдаг. Энэ тогтоолын хүрээнд хийгдсэн хамгийн анхны, хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь “Өв Соёл Үйлдвэр” ХХК юм.

Нүүдэлчин Монголчуудын хувьд богино хугацаанд болгодог, удаан хугацаанд хадгалах боломжтой хүнсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэж ирсэн. Харин энэ төрлийн хүнсэнд та бидний сайн мэдэх борц, цагаан идээ, тосонд чанаж болгодог боорцог ордог билээ. Иймээс  үндэсний өвөө хадгалсан, өв уламжлалаа дээдэлсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байгаа бөгөөд үүнээс онцлох юм бол олон төрлийн еэвэн, мөөхий, чаналгын бүтээгдэхүүн болох боорцог, хэвийн боов зэргийг орчин үеийн техник технологитой хослуулан тус үйлдвэр үйлдвэрлэж байна. Одоогоор “Өв Соёл Үйлдвэр” ХХК нь нийт 15 төрлийн төрлийн амтат шинэлэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, хэрэглэгчдийн сайшаалд хүрсээр байна.

Тэгвэл 9 дүгээр сарын 27 нд Төв цэнгэлдэх хүлээнд “Өв Соёл Үйлдвэр” ХХК-ийн онцлох өдөр тохиох гэж байна.

Энэ өдөр:

  • Амталгаат худалдаа  /өрөмтэй боорцог/
  • Сугалаат урамшуулал
  • Тайзны хөтөлбөр /хөгжөөнт тоглоом/
  • GIVE AWAY зэрэг олон олон урамшуулал, гарын бэлгийг хэрэглэгч, худалдан авагч нартаа өгөхөөр бэлдээд байна.

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан