Австралийн найруулагч Gabrielle Brady-ын бүтээл The Wolves Always Come at Night - Чоно Шөнө Үүр Шөнөөр Ирдэг киног маань 2026 оны Оскарын шилдэг олон улсын кино төрөлд Австрали улс албан ёсоор нэр дэвшүүлсэнтэй давхцан нэгэн баярт мэдээ кино багийн уран бүтээлчдэд дахин урам хайрлалаа.
БНХАУ-ын Fuzhou хотод болсон 12 дахь Silk Road олон улсын кино наадмаас Австралийн Over Here Productions, Германы Chromosom Films-болон Монголын Гуру Медиа хамтран бүтээсэн кино маань Golden Silk Road Шилдэг Баримтат Кино шагналыг хүртлээ. Энэ наадамд 125 орны 2825 бүтээл ирснээс, баримтат киноны төрөлд зуу гаруй бүтээл өрсөлдсөн. Кино багийг төлөөлж гол баатруудыг 2 жил дамнан хайж мэргэн “олсон” сэтгүүлч, хамтрагч продюсер Dorjpagma Dugar болон Гуру Медиа продюсер Ariunaa Tserenpil нар уг наадамд оролцож шагналаа авлаа. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Давгасүрэнгийн Даваасүрэн болон түүний гэргий Дашзэвэгийн Отгонзаяа нарын бодит түүхээр дамжуулан, мянга мянга жил оршсоор ирсэн нүүдэлчин ахуй, соёл маань уур амьсгалын өөрчлөлтийн сорилтод өртөж, дасан зохицох, тэсэж давах “дотоод дархлаагаа” хэрхэн хайж байгаа эгэл түүхийг 2025 оны 10 -р сараас Univision, DDish, Look TV болон VOO сувгаар үзээрэй.