ТББХ: Улсын Их Хурлын даргыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжив
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цастай өглөө
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан
Зудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргалаа
102 аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэнд торгуулийн 10-20 хувийг урамшуулал хэлбэрээр олгоно
Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийнэ
“Нэгдүгээр тойрог зам” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн түгжрэл 20 хувиар буурна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Бяцхан хүү авснаасаа сэржээ
Бразильд нэгэн гайхалтай эсвэл бүр эмгэнэлтэй гэмээр хачирхалтай хэрэг тохиолджээ. Тус улсын Белем хотын эмнэлэгт уушгины үрэвслийн улмаас амьсгал хураасан гэж оношилсон хоёр настай хүү маргааш нь гэнэт сэргэж, авснаасаа босч ирсэн гэнэ. Харамсалтай нь, хүүгийн сэргэлт түрхэн зуурын байж, удалгүй жинхэнээсээ хорвоог орхижээ.
Энэ явдал өнгөрсөн бямба гаригт болжээ. Келвин Сантос хүү уушгины хүнд өвчний улмаас эмнэлэгт хүргэгдэн ирсэн ч мэргэжлийн тусламж авч чадалгүй оройн 7.40 цагт амьсгал хураалаа гэж эмч нар гэр бүлийнхэнд нь хэлжээ. Ингээд хүүгийн цогцсыг ар гэрийнхэнд нь өгч, эцэг эх нь маргааш оршуулахаар гэртээ авчраад авсанд хийж, тагийг нь нээлттэй орхижээ. Гэтэл маргааш өглөө нь оршуулга болохоос цагийн өмнө хүү гэнэт босч суугаад “Ааваа, ус ууя” гэж хэлсэн байна. Гайхаж цочирдсон эцэг эх нь хүүгээ амь орлоо хэмээн баярлаад тэврэн авахад хүү эргээд ухаан алдаж, дахин сэргээгүй гэнэ. Гэсэн ч эцэг эх нь хүүгээ амь орох байх гэж найдан эмнэлэгт хүргэсэн ч зүрхний цохилт нь зогссон байжээ. Хүүг эмчлэх гэж оролдсон эмч нар энэ гайхалтай явдлын учрыг тайлбарлаж чадахгүй байна. Тэд хүүг анх эмнэлэгт ирснийхээ дараа үнэхээр амьсгал хураасан гэж хэлж байгаа ч төрсөн үрээ хоёр удаа алдаж, гүн уй гашууд автсан эцэг эх энэ явдлыг учрыг заавал олно гэж хэлж байна. Тэд эмч нарыг ажилдаа хариуцлагагүй хандаж, хүүг нь амьд байхад нас барчихлаа гэж дутуу, буруу оношилсон буруутгаж байна. Тэд хүүгээ дахин сэргэх болов уу гэж нэлээд хэдэн цаг горьдлого тээн хүлээсний эцэст бямба гаригийн орой оршуулжээ.

0 Сэтгэгдэл