Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Сингапурын албан тушаалтан авлигын хэргээр баригджээ
Сингапурын Засгийн газарт өндөр албан тушаал хашиж явсан Петер Лим гэгч авлигын хэргээр шалгагдаж эхэлжээ. Авлига, хээл хахуулиас ангид орон гэгддэг Сингапурт сүүлийн 10, 20 жилийн хугацаанд өндөр албан тушаалтан ийм хэрэгт орооцолдсон тохиолдол үгүй. Гэхдээ Петер Лимийн орооцолдсон хэрэг түгээмэл тохиолддог бусад авлигын хэрэг шиг мөнгө өгч, авалцсан тохиолдол биш гэнэ. Тэрээр Иргэний батлан хамгаалах хүчний даргаар ажиллаж байхдаа нэгэн гэрээг батлахын тулд хоёр эмэгтэйтэй дотно харилцаанд орсон аж. Энэ нь авлигын нэг төрөл гэж Сингапурын Авлигатай тэмцэх газар үзэж, хэрэг үүсгээд байгаа юм. Хэрэв Петер Лимийн буруутай нь шүүхээр тогтоогдвол таван жил хүртэл хорих ялаар шийтгүүлж, 100 мянга хүртэл сингапур долларын торгууль хүлээх аж.
Сингапур улс “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын судалгаагаар хамгийн авлига багатай орны жагсаалтын тавдугаарт ордог юм.
Сингапур улс “Транспэрэнси Интернэшнл” байгууллагын судалгаагаар хамгийн авлига багатай орны жагсаалтын тавдугаарт ордог юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























