Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Вакцин хийх нэрээр Бин Ладеныг тагнаж байжээ

Пакистаны хүүхэд багачуудыг вакцинжуулах олон улсын төсөл хөтөлбөрүүд АНУ-ын явуулсан тагнуулын ажиллагаанаас болоод бүтэлгүйтэх болжээ. АНУ-ын тагнуулын төв газар Пакистаны нэгэн эмчийг вакцин хийх нэрээр Осама Бин Ладены гэр бүлтэй холбоо тогтоолгож, тагнуулын мэдээ цуглуулж байсан нь ил болсон билээ. Үүнээс үүдэн пакистанчууд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар хийж буй вакцинжуулалтад итгэхээ больсон гэнэ.
Лалын шашинт орнууд барууны хүмүүнлэгийн байгууллагуудын хийж буй вакцинжуулалтад угаас итгэл муутай ханддаг. Ихэнх гэр бүл гадаадын төсөл хөтөлбөрийн шугамаар ирсэн вакциныг лалын шашинтнуудын үр удмыг хордуулах, эрүүл мэндээр нь хохироох далд зорилготой гэж сэжиглэдэг учир хийлгэхээс хийлгэхгүй нь их байдаг. Ийм үл итгэлцлээс үүдэн лалын шашинт орнуудад зарим халдварт өвчний вакцинжуулалтад хүүхэд бүрийг хамруулж чадахгүйд хүрдэг. Энэ нь өвчний тархалтад нөлөөлж, Пакистанд гэхэд халдварт саа өвчин бусад орноос илүүтэй өндөр тархсан байдаг юм.
Зөвхөн энэ он гарсаар халдварт саагийн 198 тохиолдол тус улсад бүртгэгдсэн нь сүүлийн 15 жилийн хугацаанд өөр ямар ч оронд гараагүй өндөр тоо. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хүүхдүүдийн амь насыг аврахаар пакистан эцэг эхчүүдийг ятгаж ядаж байхад АНУ-ын тагнуулынхны ашигласан аргын тухай мэдээлэл гадуур тарсан нь хүмүүсийг бүр ч үргээж орхижээ. Тэдний тагнуулын мэдээлэл олж авахдаа ашигласан арга олон арван хүүхдийн амь насаар яригдах болсонд олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд дургүйцэж буйгаа АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Дэвид Петрауст хандан захидлаар мэдэгджээ.
Осама Бин Ладеныг АНУ-ын тусгай хүчин өнгөрсөн оны тавдугаар сард Пакистаны Абботтабад хот дахь гэрээс нь барьж устгасан. Түүнийг Абботабад хотод нуугдаж байгааг илрүүлэхийн тулд Пакистаны Шакил Африди хэмээх эмчийг Бин Ладены гэрт нэвтрүүлсэн гэдэг. АНУ-ын тагнуулынханд тусласан Шакил Афридид саяхан шүүхээс 33 жилийн ял оноосон юм. Түүнийг Лашкар-и-Ислам хэмээх зэвсэгт бүлэглэлийнхэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн гэдэг хэргээр ялласан ч үнэн хэрэгтээ АНУ-ын өмнөөс эх орондоо тагнуул хийсэн учраас ял оноосон гэж ажиглагчид үзэж байна.

Осама Бин Ладены Пакистан дахь орогнож байсан байшин

0 Сэтгэгдэл