Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Германы сайд хивснээс болж асуудалд оров
Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны сайд Дирк Нибел Афганаас хивс авсан нь араасаа бөөн асуудал дагуулжээ.Тэрээр өнгөрсөн сард Афганд айлчлах үедээ 1400 ам.долларын үнэтэй хивс хувьдаа худалдан аваад албаныхаа онгоцоор авчрахын оронд тэндээс Берлин рүү нисэх гэж байсан Германы Тагнуулын төв газрын өөр нэг онгоцоор авчруулжээ. Сайд ийнхүү хувийн эд зүйлээ зөөхдөө тагнуулын байгууллагын онгоц ашигласан нь гаалийн татвараас зайлсхийх гэсэн оролдлого гэж сөрөг хүчний намууд хурцаар шүүмжилж байгаа юм. 30 килограмм жинтэй хивсийг хил нэвтрүүлэхэд 200 еврогийн татвар төлөх ёстой аж. Гэтэл сайд татвар төлөхөөс зугтаад зогсохгүй нисэх буудлаас хивсээ авахуулахаар албаны жолоочоо илгээсэн нь олонд мэдэгдэж, бас л шүүмжлэл хүлээж байна.
Германд төрийн ажил албаны эрх дархаа хувийн ажил амьдралдаа урвуулан ашиглах ёсгүй гэсэн дүрэм журмыг ягштал мөрддөг. Канцлер Ангела Меркел хүртэл гадаад улс орнуудад хувийн аялал зугаалгаар явахдаа нөхрөөсөө тусдаа онгоцоор зорчдог. Тэрээр төрийн өндөр албан тушаалтны хувьд Ерөнхийлөгчийн онгоцоор явах ёстой ч хэрэв нөхөр нь түүнтэй хамт нисэхээр бол өндөр зэрэглэлийн нислэгийн төлбөрийг төлөх ёстой болдог аж. Тийм ч учраас канцлерын нөхөр ердийн иргэний агаарын тээврийн онгоцоор эхнэрийнхээ араас нисдэг гэнэ.
Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны сайд Дирк Нибел Афганаас хивс авсан нь араасаа бөөн асуудал дагуулжээ.Тэрээр өнгөрсөн сард Афганд айлчлах үедээ 1400 ам.долларын үнэтэй хивс хувьдаа худалдан аваад албаныхаа онгоцоор авчрахын оронд тэндээс Берлин рүү нисэх гэж байсан Германы Тагнуулын төв газрын өөр нэг онгоцоор авчруулжээ. Сайд ийнхүү хувийн эд зүйлээ зөөхдөө тагнуулын байгууллагын онгоц ашигласан нь гаалийн татвараас зайлсхийх гэсэн оролдлого гэж сөрөг хүчний намууд хурцаар шүүмжилж байгаа юм. 30 килограмм жинтэй хивсийг хил нэвтрүүлэхэд 200 еврогийн татвар төлөх ёстой аж. Гэтэл сайд татвар төлөхөөс зугтаад зогсохгүй нисэх буудлаас хивсээ авахуулахаар албаны жолоочоо илгээсэн нь олонд мэдэгдэж, бас л шүүмжлэл хүлээж байна. Германд төрийн ажил албаны эрх дархаа хувийн ажил амьдралдаа урвуулан ашиглах ёсгүй гэсэн дүрэм журмыг ягштал мөрддөг. Канцлер Ангела Меркел хүртэл гадаад улс орнуудад хувийн аялал зугаалгаар явахдаа нөхрөөсөө тусдаа онгоцоор зорчдог. Тэрээр төрийн өндөр албан тушаалтны хувьд Ерөнхийлөгчийн онгоцоор явах ёстой ч хэрэв нөхөр нь түүнтэй хамт нисэхээр бол өндөр зэрэглэлийн нислэгийн төлбөрийг төлөх ёстой болдог аж. Тийм ч учраас канцлерын нөхөр ердийн иргэний агаарын тээврийн онгоцоор эхнэрийнхээ араас нисдэг гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























