А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж

УЛААНБААТАР 15-17 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Нийгэм

Агаарын бохирдлыг бууруулах бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа
НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо. Хуралдаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлого, хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцууллаа.
Нийгэм

1 м2 газрын төлбөрийн дээд үнийг 1408 төгрөг болголоо
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын үнэлгээний бүсийг 21 жилийн дараа шинэчлэн баталлаа. Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг 16 бүст, Налайх дүүргийг 12 бүст, Багануур дүүргийг 9 бүст, Багахангай дүүргийг 2 бүстэй байхаар тогтоосон.
Нийгэм

Цалин нь 1 сая төгрөгөөс эхлэх 500 ажлын байр зарлалаа
Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран 2019 онд мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн залуучуудад гадаадаас аутсорсинг захиалга авч гүйцэтгэл хийх 500 ажлын байрыг нээлттэй зарлаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Нийгэм

“Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж –зөв хандлагын асуудал” хэлэлцүүлэг болов
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай хамтран “Монгол эрэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа. “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 11-р сарын 16-нд, “Монголын эрэгтэйчүүдийн боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 12-р сарын 20-нд тус тус зохион байгуулсан бөгөөд “Монгол эрэгтэйчүүдийн үнэлэмж-зөв хандлагын асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 1-р сарын 25-ны өдөр нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Нийгэм

УУХҮЯ “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд манлайллаа
Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан энэ сарын 25-ны өдөр Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д боллоо. Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Жендэрийн салбар зөвлөлийг "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай" хууль, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бусад яамдаа манлайлан ажилласныг нь үнэлэн, өргөмжлөл мөнгөн шагналаар урамшууллаа.
Нийгэм

УТААГ БУУРУУЛАХ УХААН УС, АГААР МЭТ ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
Монгол Улс өнгөрсөн 10 жилд их наяд төгрөг рүү ойртсон хөрөнгө цацсан ч утаа өтгөрснөөс өөр үр дүн авчирсангүй. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хугацаа дуусахад хоёрхон жил үлдээд байна. Улаанбаатарын утааг 80 хувь бууруулах том зорилт тавьсан энэ хөтөлбөрийн өртөг 10 их наяд төгрөг буюу 3.7 тэрбум ам.доллар. БНХАУ одоогоос таван жилийн өмнө Монгол Улс шиг агаарын бохирдлоо бууруулах төлөвлөгөө хэрэгжүүлж, мэдэгдэхүйц багасгасан. БНХАУ-ын томоохон хотуудын угааг 50 хүртэлх хувиар бууруулсан энэ хөтөлбөрийн өртөг Монголынхоос 74 дахин их буюу 277 тэрбум ам.доллартай (1.7 их наяд юань) тэнцжээ.
Нийгэм

Иргэдийг цахим картаар зорчиж байгаа эсэхэд хяналт тавилаа
Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар иргэдийг цахим картаар зорчиж байгаа эсэхэд хяналт тавилаа. Энэхүү шалгалтаар цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу 10000 төгрөгөөр, зорчигчдод зорчих хөлс төлөх шаардлага тавиагүй, зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ тооцон ажиллаж байна.
Нийгэм

Сар шинийн барилдааны тасалбар 10,000 төгрөгөөр худалдаалагдаж байна
Билгийн тооллын XVII жарны шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан битүүнд буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр "Буянт-Ухаа" спорт цогцолборт болохоор товлогджээ. Хэдийгээр МҮБХ-ны асуудлаар маргаантай байсан талууд ойлголцолд хүрч, "Бөхийн өргөө" нээгдсэн ч өмнө нь "Буянт-Ухаа" ордонд барилдаан зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан байсан учир ийнхүү сар шинийн барилдааныг том зааланд хийхээр болсон аж.
Нийгэм

Гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн шаардлагыг зөрчсөн 173 зөрчил илрүүлсэн байна
НОБГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай канад хийцийн модон цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
Нийгэм

Зөвшөөрөлгүй газар ууц, өвчүү чанавал гурван сая төгрөгөөр торгоно
Цагаан сарын баяр болоход цөөн хоног үлдсэн энэ үед иргэд ууц, өвчүү чанах газрын эрэлд гардаг. Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллага нийтийн эзэмшлийн гудамж талбайд, орон сууцны хорооллын дунд гэр барих, зөвшөөрөлгүй газар ууц, өвчүү чанадагт хяналт тавин ажиллаж байна.
Нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно
Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 23. Сумъяа гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.
Нийгэм

Монгол Улсад 100 ба түүнээс дээш настай 116 хүн энх тунх амьдарч байна
Монгол Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 116 хүн энх тунх амьдарч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Уг мэдээллийг хүн ам, өрхийн мэдээллийн сан, иргэний мэдээллийн сан болон аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийн мэдээлэлтэй тулган шалгаж гаргасан байна.
Нийгэм




























