А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж

МАРГААШ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ
Хотын Ерөнхий менежерийн Хотын нийтийн аж ахуйн ажил үйлчилгээг эрчимжүүлэх чиглэлээр албан даалгавар энэ долоо хоногт гарсан. Сар шинийн баярыг угтан энэ долоо хоногийн Бямба гарагт Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Энэ өдөр иргэд, аж ахуй нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэж, байгууллагынхаа цонх, хаалга, фасад, хаяг, хаягийн байгууламж, хайс хашлаганы тортгийг угааж, өнгө үзэмжээ сэргээн, байгууллага хамт олноороо идэвхтэй оролцохыг уриалж байна. Албан даалгавар гарсантай холбогдуулан хот нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагууд, дүүргүүдийн удирдлагуудад дараах албан даалгаврыг өгчээ.
Нийгэм

“Хүчит шонхор” зах орчмын замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгоно
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хурлаар Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний талаар хэлэлцжээ. Зөвлөлийн хурлаас гарсан зарим шийдвэрийн талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, НОБГ-ын дэд дарга Н.Нямхорлоо, НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал нар мэдээлэл өглөө.
Нийгэм

Бямба гарагт ТЭГШ, нямд СОНДГОЙ тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар сар шинийн баярын өдрүүдэд авто замын ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд, тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд 10-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглолоо. Ингэснээр энэ долоо хоног болон дараагийн долоо хоногийн бямба гарагт ТЭГШ, ням гарагт СОНДГОЙ тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцох нь.
Нийгэм

Төрийн албан хаагчдын зөвлөгөөн боллоо
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, НИТХ, нийслэлийн Засаг даргын зүгээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Мөн Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Нийгэм

Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд дэмжлэгт хяналтыг хийлээ
Эрүүл мэндийн сайдын удирдамжаар томилогдсон баг Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд “Томуу, томуу төст өвчний тархвар зүйн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, дэгдэлтийн үеийн бэлэн байдал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээнд дэмжлэгт хяналтыг өнөөдөр хийлээ.
Нийгэм

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нэмэгдэж 50-145 см, Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Дундцэнхэр, Чонохарайх, Төгрөг, Долооннуур зэрэг голууд 5-30 см нэмэгдсэн байна.
Нийгэм

Баянгол дүүргийн хүүхдийн НЭ ачаалал багатай, хэвийн горимд ажиллаж байна
Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчний бэлэн байдал, эмнэлгийнтусламжийн байдалд дэмжлэгт хяналт хийх” удирдамжийн дагуу ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа нар өнөөдөр Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн нэгдсэн эмнэлэг болон “Ахмад настан, хүүхдийн II эмнэлэг”-т ажиллалаа.
Нийгэм

Хугацаа нь дууссан Ricco нэрийн майонез худалдаалж байсныг хураан авчээ
МХЕГ-ын даргын баталсан 01/04 тоот удирдамжийн дагуу Барс-1 худалдааны төвд 2019 оны 01-р сарын 22-ны өдөр Барс Импекс ХХК-ны дэд захирал М.Эрдэнэчимэг болон бусад холбогдох хүмүүсийг байлцуулан хүнсний худалдаа эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
Нийгэм

Монголын иргэн Малайзад амь насаа алдсан хэргийн шүүх хуралд ХЭҮК-ын гишүүн оролцож байна
Монгол Улсын иргэн Малайз Улсад амь насаа алдсан хэргийг шүүх хурал 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус улсын нийслэл Куала Лампур хотноо эхэлжээ. Тус хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс итгэмжит төлөөлөгчөөр ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг оролцож байгаа аж. Уг хэргийг шүүх хурал олон удаа хойшлогдож байсан бөгөөд энэ удаагийн хурал 10 хоног үргэлжилнэ.
Нийгэм

10 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай тохиолдол гарлаа
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал гарсаар байгааг тухай бүр анхааруулж, хүйтний улирал буюу өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт болон Аймгийн Засаг дарга нарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд 2019 онд 21 аймгийн Засаг дарга нарт мөн хүргүүлээд байна.
Нийгэм


































