Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт байр сууриа илэрхийлж энэхүү төсөл нь Үндсэн хуулийн зөрчил болж парламентын дархлааг сулруулна гэдгийг хэлж байсан. 

Тэгвэл өнөөдрийн хуралдаанд 126 гишүүний 101 нь оролцож тэдний 57 нь дэмжсэнээр энэхүү хуулийн төслийг хэлэлцэхээр анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо. Хуулийн төслийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд хэн хэн байв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан