А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж

ДЭМБ-аас вирусийн эсрэг үйлчилгээтэй осельтамивир эмийг хүлээлгэн өглөө
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 75.775 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5634 тохиолдол оношлогджээ. Нийт өвчлөгсдийн 30.9 хувийг 0-1 нас, 26.5 хувийг 2-4, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Томуу, томуу төст өвчний өвчний үед хэрэглэдэг “осельтамивар” эмийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд гардуулж өглөө.
Нийгэм

Иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгохоор хамтран ажиллах санамж байгуулав
Цагдаагийн байгууллагад бүртгэгдэж буй гэмт хэргийн статистик буурахгүй, зөрчлүүд улам нэмэгдэж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж буй. Статистик мэдээллээс үзвэл улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 70 гаруй хувь нь нийслэлд үйлдэгджээ. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс шат дараатай ажил хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч буй ч эрх зүйн боловсрол тааруу, мэдээ мэдээлэл дутмагаасаа болоод иргэд гэмт хэрэгт өртөж, бусдыг хохироох явдал буурахгүй, гарсаар байгаа юм.
Нийгэм

Хөвсгөл нуурын мөсөн дээр зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
Хөвсгөл аймагт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Мөсний баяр” ирэх гуравдугаар сарын 1-4-нд болно. Үүнтэй холбогдуулан “Мөсний баяр-2019” арга хэмжээг зохион байгуулах комиссоос Хөвсгөл нуур дахь мөсний баярын талбайн мөсний зузааныг хэмжихэд энэ сарын 9-ний байдлаар 1.02 см зузаантай байна.
Нийгэм

ҮЭ-үүд нэгдэж гурван асуудлаар УИХ, Засгийн газарт хандана
МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагууд хамтарч Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл таван пунктээр нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах, Тэтгэвэр тогтоолгоход дараалсан таван жилийн дундаж цалин, хөлснөөс тогтоодог байсныг 2019 онд зургаа, 2020 онд долоон жил болгосон шийдвэрийг цуцлах, Банкны зээлийн хүүгийн дарамт их байгаа тул банкны зээлийн бууруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газраас шаардаж буйгаа сэтгүүлчдэд өнөөдөр мэдээллээ.
Нийгэм

Ирэх амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Сар шинийн баярыг угтан дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах гэж байна. Тус цэвэрлэгээг 2019 оны 01 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг цэвэрлэж, иргэдийн ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх юм.
Нийгэм

Улаанбаатарт 5-7 градус хүйтэн байна
Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Нийгэм

Эрүүл гарсан гахайн махыг худалдаанд гаргах шийдвэр гарлаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн Гахайн африкийн мялзан өвчин гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан 217 хүний бүрэлдэхүүнтэй 24 ажлын хэсэг шуурхай ажиллаж 313 гахай, 3,3тн махыг зохих зааврын дагуу устгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Өнөөдрийн байдлаар 4 ажлын хэсэг 5 байршилд буй импортоор мах нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд илэрсэн өвчин үүссэн өөх, мах махан бүтээгдэхүүн битүүмжилсэн агуулахууд дээр ажиллаж байна.
Нийгэм

Орон сууц, СӨХ хариуцсан байгууллагуудад ажлаа эрчимжүүлэх чиглэл өглөө
Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж буй иргэдийн өргөдөл, гомдлын тоо 2017 онд 550 байсан бол 2018 онд 616 болж өссөн үзүүлэлттэй байна. Ийнхүү жил бүр өсөж байгаа СӨХ-тэй холбогдох өргөдөл, гомдлыг хурдан шуурхай шийдвэрлэх, энэ салбарыг хариуцан ажиллаж байгаа байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг урж өнөөдөр уулзалт зохион байгууллаа.
Нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 7.4 хувийг эзэлж байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 75.775 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5634 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.8 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар нэмэгдсэн байна.
Нийгэм

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан болно
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан энэ сарын 30-ны өдөр болно. Нийгмийн даатгалын тухай хуульд, Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор заасан байна.
Нийгэм

Сар шинийн баяраар зонхилон тохиолдох дараах эрсдлээс сэргийлээрэй
Уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд томуу, томуу төст өвчин, хоол болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт зэрэг зонхилон тохиолдох эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүргэж байна.
Нийгэм

ГАНЦ МОД БООМТОД 1 ТЭРБУМ ЮАНИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЭНЭ
Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил, хоёр аймгийн хамтын ажиллагаа эхлүүлсний 30 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Баяннуур, Өмнөговь аймгийн удирдлагууд уулзаж 2018 оны ажлаа дүгнэж, 2019 онд хийх ажлуудаа хэлэлцлээ.
Нийгэм

ГАДААД ПАСПОРТЫН ЗАХИАЛГЫН ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.7-д “Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 17.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш нийслэлд ажлын 5, суманд ажлын 15, Дипломат төлөөлөгчийн газар ажлын 30 өдрийн дотор бүртгэлийг хөтөлж, иргэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно” гэж заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гадаад паспортын захиалгын хугацааг өөрчилж, улс даяар мөрдөж эхэллэ
Нийгэм

Ерөнхий хяналтын сонсголд иргэдийн төлөөллийг оролцуулна
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 30-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зохион байгуулахаар болсон.
Нийгэм

ЖДҮХС-гаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авсан компаниудын хэргийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар хуульчид мэдээлэл хийж байна
ЖДҮХС-гаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авсан компаниудын хэргийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд хандсан талаар хуульчид мэдээлэл хийж байна
Нийгэм

Автобусны карт цэнэглэгч автомат машинтай болох нь
Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дэргэдэх Улаанбаатар инновацийн төвтэй танилцаж тус төвд бойжиж буй гарааны компанийн удирдлагууд, бизнес эрхлэгч залуустай уулзаж үйл ажиллагаатай нь танилцлаа. Нийслэлд хэрэгжүүлж буй дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрийн хэрэгжүүлэлт болон нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гарааны компанийн оролцоог нэмэгдүүлэхэд нийслэлийн зүгээс анхаарч ажиллах шаардлагатай байгааг орлогч дарга П.Баярхүү онцлов.
Нийгэм




























