А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Монгол Улсад 100 ба түүнээс дээш настай 116 хүн энх тунх амьдарч байна
МОНГОЛД 100-ГААС ДЭЭШ НАСТАЙ 116 ӨНДӨР НАСТАН БАЙНА

Монгол Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 116 хүн энх тунх амьдарч байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Уг мэдээллийг хүн ам, өрхийн мэдээллийн сан, иргэний мэдээллийн сан болон аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийн мэдээлэлтэй тулган шалгаж гаргасан байна.
Өндөр настнуудын 14 (12.1 хувь) нь эрэгтэйчүүд, 102 (87.9 хувь) нь эмэгтэйчүүд байгааг насаар авч үзвэл,
- 100 настай 50 хүн,
- 101 настай 28 хүн,
- 102 настай 15 хүн,
- 103 настай 6 хүн,
- 104 настай 6 хүн,
- 105 настай 5 хүн,
- 106 настай 1 хүн,
- 107 настай 2 хүн,
- 108 настай 1 хүн,
- 110 настай 1 хүн,
- 112 настай 1 хүн байна.

1 Сэтгэгдэл
зочин
сайхан насалсан байна аа Буянтай сайхан буурайнууддаа эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөе.
2019.01.28
























