“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна

Зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нэмэлт тунд хамрагдвал бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээнэ
Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 589.315 хүн хамрагдсан байна. Иргэдийн гуравдугаар тунд хамрагдах идэвх нэмэгдэж буй бөгөөд зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нэмэлт гуравдугаар тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээхээр төлөвлөж байна.
Нийгэм

“Өвлийн идэш” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээ зохион байгуулна. Тус арга хэмжээ арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Нийгэм

Зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулган, газар чөлөөлж байна
Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу тавдугаар сургуулийн баруун талд байрлах есөн гараашийг буулган, газар чөлөөлж байна. Эдгээр гараашийг буулгахын өмнө эзэмшигчдэд удаа дараа газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлжээ.
Нийгэм

Нийслэлийн иргэд бизнес эрхлэх цахим сургалтад хамрагдах боломжтой боллоо
НЗДТГ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран төрийн албан хаагчдад зориулсан сургалтын агуулга боловсруулах, сургалт зохион байгуулах, сургалтыг цахимжуулах, цахим сургалтыг платформд байршуулах зэргээр өргөн хүрээнд ажиллаж байна.
Нийгэм

Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид иж бүрэн тохижилттой дундын оффистой болно
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ Монголын үндэсний их сургууль /МҮИС/-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус санамж бичгийн зорилго нь МҮИС-ийн дэргэд инновацыг хөгжүүлэх, нэвтрүүлэх, гарааны бизнесийг дэмжих, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр ажлын байраар хангах, үйлдвэр эрхлэгчдийг бойжуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэжээ.
Нийгэм

Гал унтраах тактикийн сургуульд 100 гаруй алба хаагч оролцлоо
НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангиас дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8 баллын газар хөдөлж, “Сансар-32” худалдааны төвийн зүүн хэсэг нурж, агуулахын өрөөнд гал түймэр гарлаа гэсэн цагийн байдлын дагуу гал унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.
Нийгэм

Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байна
НЗДТГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, дүүрэг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд танилцуулж байгаа. Арваннэгдүгээр сарын 16-наас эхэлсэн танилцуулга, зөвлөгөөн өнөөдөр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцсэнээр үргэлжиллээ.
Нийгэм

Нэмэлт 3 дугаар тун зайлшгүй шаардлагатайг эрдэмтэд зөвлөж байна
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн тооцооллын багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Эрдэмтдийн зөвлөлөөс, коронавируст халдварын ирэх сарын төлөв байдал, урьдчилсан таамаг, анхны хувилбарыг танилцууллаа.
Нийгэм

НИТХ-ын тогтоолын төсөлд иргэдээс санал авна
Газрын эдийн засгийн үнэлгээний зургийг газрын үнэлгээний тойргоор 5 жил тутам, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлээр 3 жил тутам хийнэ гэсэн НИТХ-аас тогтоосон. Энэхүү тогтоолын дагуу нийслэлийн хэмжээнд газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоох гэж байна.
Нийгэм

Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгов
Нийслэлийн Онцгой байдлын газрын Төрийн ордон болон тусгай объектуудын гамшгаас хамгаалах тасгаас Төр, Засгийн үйлчилгээг эрхлэх газрын ажилтан, албан хаагчдад гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтыг Төрийн ордны их танхимд зохион байгууллаа.
Нийгэм

10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 11 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 27 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 105 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 73 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Нийгэм

Нийтийн албанд томилогдох 210 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна
Авлигатай тэмцэх газар 2021 оны 11 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 210 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт 113 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 318 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Одоогоор ажиллагаанд 108 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Нийгэм

АТҮТ-ийн харьяа газруудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хахуулийн үйлдлүүдийг нь илрүүлжээ
Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд Авто тээврийн үндэсний төвийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б-г бусдаас хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна.
Нийгэм

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийг шинэчлэн батлууллаа
ОБЕГ-ын даргын 2018 оны А/188 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний тайланг дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийг шинэчлэн боловсруулж, ОБЕГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/255 дугаар тушаалаар шинэчлэн баталлаа.
Нийгэм

Гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Нийгэм

Их, дээд сургуулиудад ажиллаж буй дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмлээ
Нийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдаад байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын 27.3 хувь юм. Нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нэмэлт III тунд хамрагдчихвал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд шилжих боломж бүрдэнэ.
Нийгэм



























