Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
ИРГЭДИЙН АНХААРАЛД

XVII дугаар жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд болон цахимаар тэмдэглэн өнгөрүүлэх уриалга гарсан хэдий ч зах, худалдааны төвүүдээр үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж, улмаар тухайн орчимд хөдөлгөөний ачаалал ихсэн түгжрэл саатал үүсэж байгаа тул замын хөдөлгөөнд оролцогч иргэд та бүхэн бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ зорчих хэсэг дээр зогсохгүй, автомашинаа зөв байрлуулах, дүрэмд зааснаас бусад тохиолдолд дуут дохио өгөхгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, стресс бухимдалгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэдийг аюулгүй, хэвийн зорчуулахад анхаарч  хөдөлгөөн зохицуулах үйл ажиллагааг явуулж байгаа тул цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцоно уу.

2022.01.29 ДҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВ ОРЧМЫН ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ /УРД ХЭСЭГ/

Эх сурвалж:Тээврийн цагдаагийн алба

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан